Ц.Элбэгдорж: ‘Шударга бусын хонгил’ гэдэг бол 5 жил ярьсан үлгэр

Ерөнхийлөгч асан Элбэгдорж өнөөдөр улс төрийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр ерөнхийлөгч Баттулга ЗГ, УИХ-ыг өөрийн гарт оруулсан, одоо шүүх засаглалыг авахын тулд хууль санаачилж байгаа гэлээ. Харин үүний дараа сэтгүүл зүйг өөрийн болгож МУ-д хаан суухаар санаархаж байна гэж экс ерөнхийлөгч Элбэгдорж мэдэгдсэн байна.

МУ-ын ерөнхийлөгч Баттулга бүх шатны шүүгч АТГ-ын дарга дэд дарга ерөнхий прокурорыг орлогчын хамт чөлөөлж болох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь нийгэмд маш их эсэргүүцэлтэй туллаа. Экс ерөнхийлөгч Элбэгдорж ч гэсэн энэ асуудлаар тайлбар хийсэн юм. УИХ-ын гишүүн ЗТ-ийн сайд байхдаа төмөр зам барих нэрээр 280 сая долларыг зарцуулаад төмөр замчгүй үлдсэн нь монголчууд. Гэтэл ийм хууль бус зүйл хийж байсан Баттулга гэдэг хүн ҮАБЗ-ийн дарга болохоор өмнөх хууль бус үйлдлээ нуухыг хичээх зорилгоор ийм хууль УИХ-д оруулсан гэлээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ /МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН/

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг томилж чөлөөлөх хууль УИХ-р батлагдах үгүй нь ерөнхийлөгч Баттулгад сонин биш гэлээ. Хэрвээ батлагдахгүй бол дахиад л ийм хуулийг УИХ-д оруулна. Хамгийн гол нь хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг айлган сүрдүүлж байгаа тактик гэлээ.

Мөн зориг агсны хэрэгт буруутгагдсан 2 иргэнийг эрүүдэн шүүсэн учраас хуулийн байгууллагын удирдлагуудыг яаралтай сольж шударга байдлыг тогтоох тухай парламент ЗГ-ын түвшинд ярьж байгаа. Тэгвэл Хууль зүйн сайд нямдорж зоригийн хэргээр зүгээр л шоу хийж байна гэж экс ерөнхийлөгч онцолсон юмаа.

Элбэгдоржийг эрдэнэтийн 49 хувь Асемтай холбоод буруутгах нотлох баримт олдохгүй байгаа учраас уран зураг хулгайлсан гэдэг үлгэр зохиож байна гэдгийг мөн энэ үеэр экс ерөнхийлөгч онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн