Л.Гансүх ‘Шударга бусын хонгилд хэлмэгдэгсэдийн холбоо’ ТББ байгуулжээ

Шударга бус хонгилоор орж хэлмэгдсэн гэх улс төрчид ар араасаа мэдэгдэл хийсээр байна. Тэдний нэг болох Ерөнхий сайд асан Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх өнөөдөр “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсэдийн холбоо” ТББ байгуулснаа зарлалаа.

Хуулийн байгууллага иргэнээ хамгаалдаг гэдэг ойлголт байдаг бол хуулийн байгууллагаас өөрсдийгөө хамгаалах хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Энэ хөдөлгөөнийг өрнүүлэгчид өөрсдийгөө хэмэгдэгсэд хэмээн тодорхойлж, шударга бусын хонгилын захиалгаар ийнхүү хэлмэгдсэн хэмээн зарлаж байна. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх асан Гансүх. Нүүрсний хэргээр ял сонссон тэрээр Монголын хуулийн байгууллага өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн мэдэгдэж өөртэйгээ ижилхэн хэлмэгдсэн хүмүүсийн эрхийг хамгаалах Шударга бусын хонгилд хэлмэгдэгсэдийн холбоо ТББ байгуулснаа зарлалаа.


Хамгийн эхлээд, хонгилд хохирогч болж бизнес, лиценз, хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаална. Эдгээр хүмүүсийг шүүхээр цагаатгуулах, хохирлоо олж авах талд дээр хамтран ажиллана гэлээ үүний дараар тэрээр шүүхийн байгууллага, АТГ, тагнуул, прокурорын байгууллагуудад шургалсан хүмүүсийг илчлэх, холбогдох арга хэмжээ авхуулах тал дээр ажиллана. Гуравдугаарт, цаашид шударга бусын хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тал дээр өөрсдийн дуу хоолойгоо нэмэрлэнэ гэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн