Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль батлагдвал нийгэмд дарангуйлал тогтоно

МУ-ын ерөнхийлөгчөөс өргөн барьсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Шүүх прокурор АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа сөрөг хүчний зүгээс өнөөдөр мэдэгдлээ. Хэрвээ ҮАБЗ нэрийн доор ерөнхийлөгч УИХ-ын дарга ерөнхий сайд 3 хуулийн байгууллагуудын удирдлагуудыг томилдог болбол ардчилал үгүй болж дарангуйлал тогтоно гэж АН-ын бүлэг шүүмжиллээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчилалын замналаар явахдаа МУ алдсан оносон олон зүйл бий. Ардчилал монголын ард түмэнд үг хэлэх эрх чөлөөг олгож эдийн засгийг чөлөөт зах зээлийн хэлбэрт шилжүүлж нийгмийн эд баялагыг арвижуулахад чухал үр нөлөө үзүүлсэн нь үнэн. Гэтэл өнөөдөр энэ бүх ололт амжилт ганцхан хуулиар устаж үгүй болоход ойрхон байна. Энэ бол Ерөнхийлөгч ерөнхий сайд УИХ-ын дарга гэсэн гуравхан хүн монголын хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь эрхшээлдээ оруулах хуулийн төсөл гэж УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдлээ. ҮАБЗ зөвлөмж гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэж УИХ Шүүх прокурор АТГ-ын удирдлагуудыг өөрчилдөг болох нь. Хэрвээ энэ хууль батлагдвал 1937 оны онцгой бүрэн эрхэт комисс гэж байсан шиг хуулийн байгууллагын бүтэц бий болж хэн дуртайгаа цагдан хорьж ял шийтгэдэг байсан коммунизм буцаж сэргэнэ хэмээн тус бүлэг үзэж байна.

Д.ЭРДЭНЭБАТ /УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА/

МАН УИХ-д 64 суудалтай.Тэдэнд ҮХ-ийг өөрчлөх замаар хууль шүүхийн байгууллагуудыг улс төрөөс хараат бус болгож хариуцлагын тогтолцоог чангатгах бүхий л боломж бий. Гэтэл энэ боломжоо ашиглахыг хүсэхгүй байгаа нь ЖДҮ авсан уих-ын гишүүд хэргийн ул мөрөө баллаж ялаас мултрахын тулд ҮАБЗ-д хязгааргүй эрх мэдэл олгох хуулийн төслийг дэмжиж байгаагаас харагдаж байна гэж АН-ын бүлэг буруутгаж байна.

Б.ПҮРЭВДОРЖ /УИХ-ЫН ГИШҮҮН/

З.НАРАНТУЯА /УИХ-ЫН ГИШҮҮН/

Шударга бусын хонгил Манан мафийн бүлэглэл гэж байдаг тухай ярьдаг байсан бол энэ хонгилыг ор тас устгах бус хонгилын хаалганы түлхүүрийг авахаар дараагийн зээд нь улайрч байна. Улмаар хонгилын шинэ эзэд буюу ҮАБЗ гэсэн 3-хан хүнд бүх хууль шүүхийн байгууллагыг атгуулбал өнөөдрийг хүртэл бий болгосон Ардчилсан Монгол улсын ололт үгүй болох тул здээрх хуулийн төслийг хэрхэвч дэмжихгүй гэж сөрөг хүчин эцэст нь мэдэгдлээ. Улмаар энэ асуудалтай холбоотойгоор АН онц их хурлаа зарлан хуралдуулахаар болсон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн