БНСУ-ын Ерөнхий сайд ЛИ НАГ ЁН манай улсад айлчилж байна

Урин хавартай зэрэгцэн манай улсад айлчлан ирсэн БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён монголын тал нутагт зочлон ирсэн БНСУ-ын 2 дахь ерөнхий сайд болж байна. Айлчлал 2 ерөнхий сайд их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурснаар эхэлж гацаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээгээр үргэлжиллээ.

Ли Наг Ён /БНСУ-ын ерөнхий сайд/

Хэлэлцээрийн үеэр БНСУ аас үзүүлэх 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр боллоо. Мөн эмч нарыг  БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар боллоо.

Түүнчлэн манай улсад айлчилж багйаа БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ард түмний төлөөлөл болсон Парламент хоорондын харилцааг бататган хөгжүүлэх талаар ярилцлаа. Энэ хүрээнд Парламент дахь бүлгүүд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, цаашид идэвхжүүлэх нь чухал байгааг УИХ-ын дарга Занданшатар онцоллоо.  Мөн БНСУ-ын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи, ноу хауг Монголд нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа,  эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд УИХ-ын зүгээс онцгой анхаарч ажиллах болно” гэв. Ноён Ли Наг Ён “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа. БНСУ-ын Хөх ордонд тухайлсан нэг асуудлаар 200.000-аас дээш иргэн цахимаар саналаа ирүүлсэн бол нягтлан шалгаж, хэлэлцэн шийдвэрлээд, хариу өгөх ёстой байдаг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн