Pray for NURKIC…
Өнөөдөр хойд америкийн сагсан бөмбөгийн талбайд нэгэн харамсалтай үйл явдал боллоо.
Портленд трейл блейзерс болон Брүүклэн нетс багуудын тоглолтын хоёр дах нэмэлт цагийн төгсгөлд Портлендийн төвийн тоглогч Юсуф Нуркич зүүн хөлний шилбэний ясаа хугалан талбайг орхиж улиралаа дуусгалаа.
Самбараас бөмбөг авах тэмцэлийн үеэр энэхүү явдал болсон бөгөөд одоогоор хэдий хэр хугацаанд бэртэл эдгэх болон илүү дэлгэрэнгүй мэдээллүүд гараагүй байна. Өмнө нь ийм гэмтлийг Oклахома сити тандер багийн тоглогч Пол Жорж авч байсан ба найман сарын хугацаанд талбайд гараагүй.
Хүнд биетэй төвийн тоглогчийн хувьд энэнээс ч илүү хугацааг бэртэлээ эдгээхэд зарцуулах нь ойлгомжтой байгаа юм.
Сагсан бөмбөгчийн гараагаа Европоос эхлүүлж 2014 онд Хорватын лигийн аварга, финалын үнэ цэнэтэй тоглогч болж байсан тэрээр 2014 онд NBA-н драфтад нэрээ өгч 1-р тойргийн 16 дэх сонголтоор Чикаго булсс багт сонгогдож, 2014-2017 онуудад Денвер нагетс багт хүчин зүтгэж, 2017 оноос Портленд трейл блейзерс багтаа тоглож байгаа билээ.
Дэлхийн спорт сонирхогчид , NBA-н тоглогчид түүний төлөө залбирч байна.