Сэтгэлзүйн асуудалтай иргэдэд зөвлөгөө өгөх 1800-2000 утас 24 цагаар ажиллаж эхэлжээ

Сэтгэлзүйн асуудалтай тулгарсан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх 1800-2000 утас ажиллаж эхэлжээ. Уг утсанд холбогдсоноор нойргүйдэл, сэтгэл гутрал, уур бухимдал, донтолт, архи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг сэтгэлзүйн асуудлаа ярьж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм. Энэ төрлийн үйлчилгээ монголд анхных болж байна.

Өнөөгийн нийгэмд ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл, санхүүгийн хангагдаагүй хэрэгцээ зэргээс үүдэлтэй нойргүйдэл, сэтгэл гутрал,уур бухимдал, айдас, донтолт, архи тамхи мансууруулах бодисын хэтэрсэн хэрэглээ газар авсаар байна. Албан бус судалгаагаар монголын насанд хүрсэн 3 хүн тутмын 2 нь архины хэрэглээтэй, 3 хүн тутмын 1 нь сэтгэлзүйн хүчтэй стресстэй амьдарч байгаа гэх судалгаа бий. Сэтгэлзүйд үүссэн эмгэг нь явсаар эцэстээ бие махбодид үүсэх төрөл бүрийн өвчнүүдийн үндэс суурь нь болж байдаг. Тэгвэл монголд анх удаа СЭМҮТ-ийн дэргэд сэтгэлзүйн асуудалтай тулгарсан хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгөх 24 цагийн 1800-2000 утас ажиллаж эхэлжээ. Уг утсанд хандсанаар сэтгэл гутрал, айдас, нойргүйтэл,уур бухимдал,жирэмсний үеийн болон төрсний дараах сэтгэлзүйн өөрчлөлт, гэмтлийн дараах стресс, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудад мэргэжлийн сэтгэлзүйч зөвлөгөө өгөх юм.

И.ТУНГАЛАГТУЯА СЭМҮТ-ИЙН СЭТГЭЛЗҮЙН ИХ ЭМЧ

Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх 1800-2000 утсыг ажиллуулж эхлээд 5 хонож байгаа бөгөөд энэ хугацаанд 160 гаруй хүн холбогджээ. Тэдгээр хүмүүс ихэвчлэн стресс,архины хэрэглээтэй холбоотой сэтгэлзүйн асуудлаа ярьсан байна. Үүнээс харвал сэтгэлзүйн асуудалтай ч эмчид өөрөө очиж үзүүлж чадахгүй яваа хүмүүст зориулсан эмчилгээний оновчтой шийдэл болсныг мэргэжилтэнүүд хэлж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн