БНСУ-ын 500 сая долларын зээлийг түрээсийн орон сууц барихад зарцуулна
БНСУ-ын ЗГ-с манай улсад 500 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Энэ зээлээр 14-15 мянган айлын түрээсийн орон сууцыг барьж зорилтот бүлгийн иргэдийг хамруулах юм байна.
МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён нар 2 улсын ЗГ хоооронд хэрэгжиж байгаа 500 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэх түрээсийн орон сууцны хөтөлбөрийн загвартай танилцлаа. Манай талаас нийт 7 төсөл солонгосын талд танилцуулснаас 3-ыг дэмжихээ илэрхийлсэн байна. Ингээд Баянголын ам болон Солонго 1, 2 хорооллыг барьж түрээсийн орон сууцны журмаар иргэдэд эзэмшүүлэх юм байна.
Ж.ХИЧЭЭНГҮЙ ТОСК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
Баянголын ам Солонго 1,2 төслийн хүрээнд нийт 7 мянган айлын түрээсийн орон сууц баригдана. Ирэх сард төслийн ТЭЗҮ боловсруулах солонгосын төслийн баг манай улсад хүрэлцэн ирж талууд гэрээгээ байгуулж чадвал энэ оны сүүлч гэхэд дээрх 3 төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгааг ТОСК-ийн захирал онцоллоо.