Алтны нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар тогтоолоо

2019 оны 1 сарын 1-ны өдрөөс алтны нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцож аж ахуй нэгжүүдээс авч эхэлсэн. 2,5 хувь байсан татварын хувь хэмжээ 10 хувь болсноор алт тушаалт багасаж хууль бус алтны наймаа нэмэгддэг. Иймээс УИХ алтны нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон буурууллаа.

УИХ-ын ээлжит бус чуулгнанаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн.Учир нь алтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг зохицуулсан хууль 2018 оны 12 сарын 31-ны өдөр үйлчилэл нь дууссан.Ингэснээр ААН-үүд өнөөдөр автоматаар 10 хувийн татвар төлж байна.Энэ нь хууль бус алтны наймаа газар авах нөхцөлийг бүрдүүлдэг байна.Өөрөөр хэлбэл татварын хувь хэмжээ нь өндөр болсноор ААН-үүд алтаа төв банкинд тушаах бус нууцаар хил давуулж татвараас зайлсхийх оролдлого нэмэгддэг байна.Жишээ нь Алт 2 хөтөлбөрийн хүрээнд онд жилдээ 7 тонн алт авдаг байж.2005 онд 15 тонн авч байсан бол 2006 оноос алтны татварыг 68 хувь болгосноор 2 тонн алт авах хүртлээ алт тушаалт буурсан байна.үүнээс хойш 2013 оныг хүртлээ алтны татварыг 5 хувь болгон дахин өөрчилснөөр 2 тонн байсан алтны хэмжээ 5 тонн болж өссөн байна.

Б.БАТТӨМӨР        УИХ-ЫН ГИШҮҮН

2010-208 оны хооронд УЛсын хилээр 204 кг алтыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг гаалийнхан таслан зогсоожээ. Шалтгаан нь татварын хувь хэмжээ өндөр байдагтай холбоотой. Иймээс алтын татварыг 2,5 хувь болгон хэвээр хадгалах саналыг ЗГ-с уих-д өргөн барьсан ашигт малтмалын хуульд тусгасан хэдий ч уих 5 хувь байх зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр алт тушаалт нэмэгдэнэ гэж албаныхан тооцож байна. Дээр нь ойрын хугацаанд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор их хэмжээний валютын урсгалаа дотооддоо хадгалах боломжтой юм байна.


А.ЭНХЖИН   МОНГОЛБАНКНЫ НӨӨЦИЙН УДИРДЛАГА САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Ийнхүү УИХ алтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 5 хувь байхаар баталлаа. Үүнийг 2023 он хүртэл мөрдөх юм. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг яаравчлах ёстойг УУЯ Монголбанкныханд уих-ын гишүүд анхаарууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн