50-1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн орлоготой ААН 1 хувийн татвар төлнө

6 ТЭРБУМААС ДЭЭШ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ ААН 25 ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ.

УИХ өнгөрсөн баасан гаригт татварын багц хуулийг баталсан.Энэ хууль батлагдсанаар иргэн ААН-үүдэд очих татварын дарамт нэмэгдсэн гэдэг нь үндэслэлгүй гэж хуулийн ажлын хэсгийн ахлагч Баттөмөр гишүүн няцаалаа.Харин татварын хувь хэмжээ буурсан байна.Тодруулбал жилдээ 50-1,5 тэрбум төгрөг хүртлэх татварт ноогдох орлоготой аж ахуй нэгжийн татварын орлогыг 1 хувь болгосноор төсөвт 48 тэрбум төгрөгийн ачаалал ирж байгаа гэнэ. УИХ-с баталсан татварын багц хуулиар ААН-үүдэд очих татварын дарамт нэмэгдсэн тухай МҮХАҮТ-с мэдээллэсэн.Тэгвэл энэ нь үндэслэлгүй гэж хууль санаачлагч өнөөдөр няцаалаа.Тухайлбал ААНОТ-ыг 1 хувь болгон буруулсан байна.Ингэснээр төсөвт жилд 48 тэрбум төгрөгийн ачаалал нэмэгдэж байгаа юм.Жилийн 50 сая төгрөгийн татварт ноогдох борлуулалтын орлоготой ААН 1 тайлан гаргахгүй 1 хувийн татвар төлөх юм байна.

Б.БАТТӨМӨР УИХ-ЫН ГИШҮҮН

Харин 6 тэрбум төгрөгийн орлоготой ААН 10 хувийн татвар төлөөд 90 хувиа мөн оны төгсгөлд буцааж авах юм байна.6 тэрбум төгрөгнөөс дээш орлоготой бол 25 хувийн татвар төлж 4 удаа тайлан гаргах юм байна.Мөн татварын өр өвлүүлж байна гэсэн шүүмжлэлийг зарим уих-ын гишүүд хэлсэн.Тэгвэл хөрөнгийг нь өвлөж авсан бол татварыг нь төлөх ёстой заалт одоогийн хуульд байгаа энэ заалт огт өөрчлөгдөөгүй гэнэ.Түүнчлэн татварын байцаагийн эрхийг хязгааргүй нэмэгдүүлсэн гэх асуудал ажлын хэсгийн ахлагч Баттөмөр ийм тайлбар хийлээ.

Манай улсад нийт татвар төлөгчдийн 96 хувь нь нийт татварын 3 орчим хувийг бүрдүүлж байна.Эсэргээрээ нийт ААН-үүдийн 3 хувь нь нийт татварын 97 орчим хувийг бүрдүүлдэг байна.Иймээс ААН-үүдийг татварын бодлогоор дэмжихэд татварын багц хууль эерэгээр нөлөөлнө гэдгийг ажлын хэсгийн ахлагч мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн