Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё , Хэйсэй тооллын хамгийн сүүлчийн башё өндөрлөлөө.

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё 15 хоногийн турш явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн башё Хэйсэй тооллын хамгийн сүүлчийн башё мөн ойрын хэдэн башёд харагдаагүй их өрсөлдөөн дунд үргэлжилсэн гэдгээрээ онцлог байсан юм.

Хэйсэй эзэн хааны тоолол өндөрлөж , японд шинэ хаан, шинэ тоолол эхлэх гэж байна.

Башёгийн сүүлийн өдөр хүртэл их аварга хакухо М.Даваажаргал, маэгаширагийн 4 дэх бөх А.Ичинноров нарын хооронд түрүү бөхийн өрсөлдөөн явагдлаа.
Аваргаас нэг даваа дутуу явсан Ичиножо башёгийн сүүлийн өдөр учраа бөхөө давж 14 дэхь даваагаа авч улмаар хамгийн сүүлчийн барилдаан буюу хоёр аваргын барилдаанаас шалтгаалж нэмэлт барилдаан хийх эсэх нь тодорхой болох байсан юм

Хоёр аваргын барилдаан үнэн хүчийг үзсэн, ширүүн барилдаан болж Ананд аварга барилдааны эхэнд санаачлагыг гартаа авч дайчин барилдаан үзүүлсэн боловч Хакухо аварга төгсгөл сайн хийснээр давж 42 дах түрүүгээ хүртлээ. Мөн 15 дах удаагаа нэг ч уналгүйгээр түрүүлсэн түрүү нь болов.

Жонидан зиндаанд нэг ч унаагүй башёг үргэлжлүүлж байсан монголын хоёр сумоч болох Рога А.Амарсанаа /7-0/ , Тэронафүжи Г.Ган-Эрдэнэ /7-0/ нар нэмэлт барилдаан хийж А.Амарсанаа давсанаар түрүүг хүртсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн