Нийслэлийн ажилгүйдэл ядуурлын үзүүлэлт өндөртэй дүүргүүдэд хамгийн их баар, цэнгээний газар байна.

Нийслэлийн хамгийн их хүн амтай, хэрэг зөрчил, ажилгүйдэл ядуурлын үзүүлэлт өндөртэй дүүрэгт баянзүрх, сонгинохайрхан дүүрэг ордог. Гэвч энэ хоёр дүүрэгт худалдаа үйлчилгээ, баар цэнгээний газрууд хамгийн их байна.

Нийслэлийн сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 1300гаад үйлчилгээний байгууллага ажиллаж байна. Гэвч эдгээрээс үйлчилгээний стандарт шаардлага хангасан газар ховорхон. Орон сууцны нэг давхар, ойр орчимд ажиллуулах цайны газар, кафе баар, караокенууд оршин суугчдын тав тухыг алдагдуулдгаараа хамгийн их гомдол дагуулж байгааг тус дүүргийн итх-ын төлөөлөгч онцоллоо.

С.МӨНХЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ

Хориглох тусам зөрчдөг жишиг манай улсад энгийн үзэгдэл болсон. Дүрэм журам, хуулиндаа болохгүй гээд заачихсан байхад л ямар нэг аргаар, яаж ийгээд зөрччихдөг. Үүний нэг жишээ нь орон сууцны нэг давхар, хонгилуудыг эзэлсэн үйлчилгээний газрууд юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох явцыг хянаж, цэгцлэх шаардлагатай байна. Зөвшөөрлийг нь замбараагүй олгосноос болж энэ мэтчилэн газруудын тоо буурахгүй байгаа нь нууц биш. Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг бид хэрхэн хангах вэ…

Үйлчилгээний газрууд жилдээ нэг удаа гэрээгээ сунгадаг. Хоолны газруудын хувьд  гэрээгээ сунгаж байж архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө авдаг. Харин дүүргүүд энэ төрлийн гэрээг ямар нэгэн шалгуур нөхцөлгүйгээр сунгасан хэвээр байгаа нь харагдаж байна. Энэ мэт хяналтгүй, уялдаа холбоогүй, замбараагүй байдлаас болж иргэдийн тав тух, алдагдсаар байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн