Иргэний үнэмлэхээ цахимаар захиалдаг боллоо

Урьд нь нийслэлд амьдардаг ч хөдөө орон нутагт харьяалалтай бол зайлшгүй өөрийн харьяа сум орон нутагт очиж иргэний үнэмлэхээ захиалж, тэр нь 30 хоногийн дараа гарахад ахин өөрийн биеэр очиж авдаг байсан. Харин одоо иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг болсноор иргэндийн цаг мөнгийг хэмнэж байна. Burtgel.mn сайтруу нэвтэрч цахим үнэмлэхээ захиалж, 38500 төгрөгийн төлбөр хийсний дараа нийслэлд гурав хоног, орон нутгаас захиалсан бол ажлын 10 хоногийн дотор шинэ үнэмлэх гарна. Харин иргэд шинэ иргэний үнэмлэхээ өөрийн хүссэн газраасаа авах боломжтой. Жишээ нь Иргэн Бат онлайнаар иргэний үнэмлэхээ захиалаад, өөрийн ээжийн нэр, утас, хаягыг бүртгүүлэн, харьяа дүүргээс нь ээж ч авч болно гэсэн үг. Нэг үгээр бол та өөрөө завгүй бол гэр бүлийн гишүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч аль ч дүүргээс очиж авч болно.

Б.БААСАНДОРЖ – УБЕГ-ЫН ДАРГА

Харин шинээр иргэний үнэмлэх авч байгаа, мөн 25 45 настайд дахин шинэчилж байгаа хүмүүс онлайнаар захиалах боломжгүй. Учир нь энэ тохиолдолд хурууны хээг дахин авдаг учраас заавал УБЕГ-т орчих шаардлагатай юм байна.

Иргэний цахим үнэмлэхийн чип дээр

  • Төрсөн газрын мэдээлэл
  • Хурууны хээ
  • Цахим гарын үсэг
  • Иргэний үнэмлэхийн дугаар гэсэн таван мэдээлэл багтдаг. Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болох юм байна.

Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан. Үүнээс 40 хувь дахин захиалга болон хаясан гээсний улмаас авсан байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн