Ц.Элбэгдоржийн хэргийн талаар прокурор юу ярив?
Д.ЭРДЭНБИЛЭГ,О.ОРХОН,Ц.ПҮРЭВТҮВШИН НАРЫГ ЗАЛИЛАХ,МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАЖ БАЙНА.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа мөнгө угаах болон залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Эрдэнэбилэг гүйцэтгэх захирал орхон Монголын зэс корпорацийн захирал пүрэвтүвшин нарыг шалгаж байна.Одоогоор НПГ-с дээрх хүмүүсийг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзэн хэргийг нь мөрдөн байцаалтанд буцаагаад байна. Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр нийгэмд дуулиан дагуулсан зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.Нэгдүгээрт эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбогдуулж Нэр бүхий 4 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.Гэхдээ ХХБ-ны ТУЗ-ийн дарга эрдэнэбилэг гүйцэтгэх захирал орхон гинетик компанийн захирал хүрэлбаатар Монголын зэсийн гүйцэтгэх захирал пүрэвтүвшин нарыг яллагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтанд буцаажээ.
Д.ЭРДЭНЭСУВД – НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР
Мөн ерөнхийлөгч асан элбэгдоржийг Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой хэргээр шалгах хүсэлтийг МУ-ын ерөнхийлөгч Баттулга оны өмнө ерөнхий прокурорт хүргүүлсэн.Харъяаллын дагуу НПГ энэ хэрэг дээр хяналт тавин ажиллаж байгаа гэнэ.Экс ерөнхийлөгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж бозошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Мөн экс ерөнхийлөгч элбэгдоржийн эзэмшлийн гэх уран зургуудыг хураасан.Гэхдээ энэ хэрэгт хан-уул дүүргийн прокурор хяналт тавьж байгаа гэнэ.Мөн нэр бүхий 7 шүүгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг шалгаж байгаа бол эрүүгийн хуулийн өөр зүйл ангиар 2 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн мөн эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.Харин ЖДҮХС-ийн зээлтэй холбогдуулан шинээр яллагдагчаар татсан уих-ын гишүүд байхгүй гэнэ.