Копиа монгол төв 2023 оны хагас жилийн тайлан мониторинг хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан.
Тус тогтоолд ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгуурлан улсын хэмжээнд улаан буудайн 4, тэжээлийн 2, хүнсний ногооны 5, төмсний 4, нийт 15 үрийн аж ахуйг байгуулах, сорт сорилтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх гэж заасан бөгөөд тус заалтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Копиа Монгол төв дэмжин ажиллаж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч KOPIA Монгол төв 2023.08.10-2023.08.11-ний өдрүүдэд Улаанбаатар- Дархан-Уул- Улаанбаатар маршрутын дагуу 2023 оны хагас жилийн тайлан мониторинг хийх боллоо.