Баялаг бүтээгч-International Business tour арга хэмжээ зохион байгуулна

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан нар 2023 оны 6 сарын 14-ний өдөр уулзалт хийж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны уялдааг сайжруулах, УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл, санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас дотоодын үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох “БАЯЛАГ БҮТЭЭГЧ-БИЗНЕС ТУР” арга хэмжээг тогтмол зохион байгуулаад буй. Арга хэмжээг ЕТГ-ын санаачилгаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг төлөвлөлтийн ач холбогдлыг таниулах, сайн туршлагыг сурталчлах, дэлгэрүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулаад байна. Цаашид дотооддоо төдийгүй олон улс руу чиглэсэн аялалыг салбар яамтай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг Монгол улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад хүргүүлэн, тухайн орнуудад 2023-2024 он зохион байгуулагдах хүнс, хөдөө аж ахуйн болон, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үзэсгэлэн, яармаг, хурал зөвлөгөөний мэдээллийг ирүүлж, ЕТГ-ын аас ирүүлсэн чиглэлийн дагуу үндэсний үйлдвэрлэгчдийг экспортын үйл ажиллагаа эрхэлж буй гадны томоохон үйлдвэр, фирмтэй танилцах, хамтран ажиллах, аж үйлвэржилт хөгжсөн орнуудын жижиг дунд бизнес, хөдөө аж ахуйн кластер систем, технологи, инновацийг нь судалж нэвтрүүлэх боломжийг нээх талаар мэдээлэл хүргүүлсэн тухай уулзалтын үеэр онцлов. Хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, цаашид бүс нутагтаа хүнс экспортлогч улс болоход дипломат харилцаатай орнууд болон хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан “Баялаг бүтээгч-International Business tour” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган, ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтлоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн