САРД 98, ХОНОГТ 3 МАЛЫН ХУЛГАЙ ГАРЧ БАЙНА

Монголчууд сар шинийн баяраар 840 сая ширхэг бууз, 400 мянган ширхэг ууц хэрэглэдэг тухай судалгаа бий. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хэн хэнгүй л бууз,ууцны махны эрэлт гарч,зах худалдааны төвүүдийг дүүргэж байна. Ингэж эрэлт нэмэгдсэнийг дагаад үнэ нь ч кг тутамдаа 80-12 мянган төгрөг болтлдоо тэнгэрт хадаж байна. Махны эрэлт нэмэгдсэн, үнэ өссөн энэ үеийг хулгайч нар өөрт ашигтайгаар ашиглаж,мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь огцом нэмэгджээ. Тодруулбал сард 90 гаруй малын хулгай, хоногт 3-4 малын хулгай гарч байна. Ингэхдээ малын хулгайч нар ченжүүдтэй сүлжээ болж,хулгайлсан малынхаа махыг хуурамч гарал үүслийн бичгээр зах худалдааны төвүүдэд борлуулж байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн