Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих Түр хороо хуралдаж ажлын хэсгүүдээс гарсан нэгдсэн санал, дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан /2023.01.11/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо. Хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг бүхий 5 ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Тодруулбал:

Хуралдаанд:

  • УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж,
  • УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун,
  • УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин,
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
  • УИХ-ын гишүүн С.Чинзориг,
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд,
  • УИХ-ын гишүүн Ж.Батжаргал,
  • УИХ-ын гишүүн Ц.Туваан,
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
  • Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Н.Наранбаатар, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй,
  • Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд мал эмнэлгийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй,
  • Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд газар тариалангийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболороор ахлуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, Т.Аубакир нарын бүрэлдэхүүнтэй
  • Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд хүнсний боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Г.Ганболд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа,
  • ЕТГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын референт Б.Мэндбаяр
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
  • ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ,
  • ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон,
  • ХХААХҮЯ-НЫ Хуулийн хэлтсийн дарга. Э.Цолмонжаргал,
  • Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн Гүйцэтгэх захирал Р.Дагва,
  • Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир,
  • Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор,
  • ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр,
  • БШУЯ-ны Сурагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал,
  • Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа,
  • Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн н.Амгалан нарын мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий албаны хүмүүсээр байгуулсан.

Улсын Их Хурлын Хүнсний хангамж, аюулгүй байдлын түр хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг бүхий 5 ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд болон дэд ажлын хэсгүүд өнгөрөгч оны 12 дугаар сард 2023 онд авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцох хуралдаан хийсэн.

Тухайлбал:

  • 2022 оны 12 сарын 13-нд Хууль эрх зүй, санхүү, төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан
  • 2022 оны 12 сарын 15-нд Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн
  • 2022 оны 12 сарын 25-нд Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ээлжит хуралдаан
  • 2022 оны 12 сарын 26-нд Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаан
  • 2022 оны 12 сарын 27-нд Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 2022 оны 12 сарын 28-нд Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан
  • 2022 оны 12 сарын 30-нд Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаан хийсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн