УИХ-ААС БАТАЛСАН 36-Р ТОГТООЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМАНД ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Эдийн засаг, хөгжлийн яаманд танилцууллаа.
Тус уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамыг төлөөлөн:
- ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр
- ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын Ахлах шинжээч Д.Мөнхжаргал
- ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын Ахлах мэргэжилтэн Д.Сугар
- ЭЗХЯ-ны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр
- ЭЗХЯ-ны химийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган
- ЭЗХЯ-ны Хоол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын зөвлөх Э.Бүжинлхам
- ЭЗХЯ-ны Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.
Эдийн, засаг хөгжлийн яам нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөв тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг хүлээнэ. Монгол Улсын хувьд том газар нутаг, цөөн хүн амтай учир хүнсний үйлдвэрлэл явуулах тохиромжтой газруудыг судлах шаардлагатай. Иймд Эдийн засаг, хөгжлийн яам хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол бүс нутгуудыг 119 шалгуураар тооцож гаргахад 90 байршил нийцсэн байна. Мөн хүн амыг өдөр бүр шинэ хүнсээр хангахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв, нийлүүлэлт, логистикийг хөгжүүлэх шаардлагатай гэв.