‘ЭКО АЛТАН ЗААМАР’ ХХК- ийн уурхайд гарсан ослын улмаас 2 хүн бэртэж, 4 хүн амь эрсдээд байна

Шадар сайд Ө.Энхтүвшин болон онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд Төв аймгийн Заамар суман дахь Эко алтан заамар компанийн ил уурхай ослын голомтод ажиллаад ирсэн байна. Урьдчилсан байдлаар осол компанийн үйл ажиллагаанаас үүдэн гарсан байж болзошгүй гэж үзэж байна.  

Эко Алтан заамар компанийн ил уурхайд нуранги үүсч осол гарснаас хоёр хүн бэртэж дөрвөн хүн амь эрсдээд байна. Өнөөдрийн байдлаар гурван цогцсыг олсон, үлдсэн нэг цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж албаныхан мэдээллээ. Аврагчид завь ашиглан карьерийн зайрмагтсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксэковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухаж, зөөвөрлөхийн зэрэгцээ 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрэн хайж байгаа юм байна.  

Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой осол гарсан гэж үзэж байгаа юм байна, Компаний зүгээс ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудлыг ярина гэлээ. Дээрх осолтой холбоотойгоор Төв аймгийн Заамар суманд алтны 100 гаруй компани ажиллаж байна. Эдгээрт бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгож, шаардлага хангахгүй бол хаах хүртэл арга хэмжээ авахыг Шадар сайд Ө.Энхтүвшин даалгалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн