‘Оюу Толгой’-д хийсэн шалгалтаар ямар зөрчлүүд илрэв?

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх эдийн засгийн байнгын хороог өнөөдөр хуралдах зарыг өчигдөр БХ-ны гишүүдэд хүргүүлжээ.Чуулган завсарласан учраас зарим гишүүд гадаадад зарим нь тойрогтоо ажиллаж байсан гэдэг шалтгаанаар өнөөдөр БХ-ны хуралд ирсэнгүй.Ингээд ирц бүрдээгүй учраас эдийн засгийн байнгын хорооны хуралдааны товыг дахин зарлахаар боллоо.Нийт 200 гаруй хуудас шалгалтын дүн бэлэн болсон гэдгийг ажлын хэсгийн ахлагч тэрбишдагва онцолсохн юмаа.

Д.ТЭРБИШДАГВА УИХ-ЫН ГИШҮҮН

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн нарантуяа содбаатар амарзаяа Б.Бат-эрдэнэ Баасанхүү Ундраа Б.жавхлан нарын гишүүд багтсан.150 орчим сая долларын татвар төлөхөөс зайлсхийсэнээс эхлээд энэ том гэрээний хэрэгжилттэй холбоотой олон зөрчлүүд шалгалтаар тогтоогдсон болохыг ажлын хэсгийн ахлагч тэрбишдагва өмнө нь мэдэгдэж байсан.Тэгвэл шалгалтын дүнг БХ-р хэлэлцүүлэх гэсэн боловч ирц бүрдээгүй учраас энэ удаад түр хойшллууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн