‘ЭРДЭНЭТ’-ИЙН 49 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ЦАГДАН ХОРИЛОО

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан хэрэгтэй холбогдуулж өнөөдөр Монголын зэс корпораци”компанийн захирал пүрэвтүвшин худалдаа хөгжлийн банкны туз-ийн дарга Эрдэнэбилэг,Гүйцэтгэх захирал Орхон нарыг эрүүгийн цагдаагийн газарт байцаалаа.Харин монголын зэс корпорацийн зүгээс энэ үйлдэл нь эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой хэргийг олны анхаарлаас гаргахын тулд санаатай зохион байгуулсан ажиллагаа хэмээн мэдэгдлээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулж өнөөдөр Худалдаа хөгжлийн банк Монголын зэсийн удирдлагуудыг байцаалаа.Өнөөдөр өглөө эрүүгийн цагдаагийн газарт Монголын зэсийн гүйцэтгэх захирал Пүрэвтүвшинг дуудаж байцаалт авсан бол үүний дараа Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал орхон ТУЗ-ийн дарга сахал хэмээх эрдэнэбилэг нарыг дайчлан баривчилж авчирсан юм.Тэднийг Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан луйварыг зохион байгуулахад оролцсон хэрэгт буруутгаж байгаа. Тодруулбал эрдэнэтийн 49 хувийг ростех компаниас худалдан авсан эх үүсвэрээ монголын зэс корпораци тухайн үеийн СЯ,АҮЯ Хөгжлийн банк Монгол банк болон Худалдаа хөгжлийн банкнаас бүрдүүлсэн байдаг.Тодруулбал Монголбанкнаас өрийн бичиг 2 удаа хийж 200 тэрбум төгрөг.Хөгжлийн банкнаас 2014 онд 12,01-нд 71,3 сая 2015 онд 51,3 АҮЯ-наас 2015-2016 онд 90,3 сая доллар,Сангийн яамнаас 2016 оны 2 сард 183,6 тэрбум Монгол Банкнаас 2014,11 сард 100 тэрбум 2016,4 сард 100 тэрбумыг 2016 оны 6 сард 160 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 112 тэрбум төгрөгийг тус тус авсан байна. Ингэж төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдан авч үүнийхээ дараа Хөгжлийн банк монгол банк эрдэнэт үйлдвэрүүдээс буцаагаад эрдэнэтийн 49-г худалдаж авсан эх үүсвэрээ ХХБ авсан байдаг.Ийм луйварт оролцсон хэрэгт сэжиглэн Эрдэнэбилэг Орхон пүрэвтүвшин нараас ийнхүү байцаалт авлаа.ЦЕГ-с энэ хэрэгтэй холбогдуулж дараах тайлбарыг өгсөн.

Ц.БААТАРХҮҮ ЦЕГ-ЫН ХМТ-ИЙН ДАРГА

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга тэргүүтэй нэр бүхий гишүүд эрдэнэтийн 49 хувийг хувьчлалтай холбоотой мэдээлэл хийсэн. Энэ үеээр хэрэг эрхлэхийн дарга Оюун-эрдэнэ Монголын зэсийн гүйцэтгэх захирал пүрэвтүвшинд хандаж улс төрчдийн золиос болов гэдгийг анхааруулсан. Учир нь пүрэвтүвшин Оюун-эрдэнийг шүүхэд өгсөн юмаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ЫН ДАРГА

ЗГХЭГ-ын дарга ийнхүү мэдэгдсэний дараа өнөөдөр Монголын зэсийн гүйцэтгэх захирал пүрэтүвшинг эрүүгийн цагдаагийн газарт байцаалаа. Магад оюун-эрдэнэ сайдын өчигдөр хэлсэн анхааруулга өнөөдөр биелэлээ олсон ч байж болох талтай. Тэгвэл эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч компанийн удирдлагуудыг ийнхүү байцаасан нь цаанаа зорилготой гэнэ.

М.МӨНХБААТАР “МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА

Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан монголын зэс,Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг өнөөдөр ийнхүү байцааж мэдүүлэг авсан.Харин тэднийг цагдан хорих талаар одоогоор ямар нэг мэдээлэл алга байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн