ТӨРӨӨС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨРҮҮДЭД БАЯЛАГ БҮТЭЭГЧИД НЭГДЭНЭ
Монгол Улсын хамгийн их идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг ГҮТББ-ын нэг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийг байгуулснаар энэ төрлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, олон нийтэд мэдээлэх, нийгэмд тулгамдсан зарим асуудлыг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд:
- Төрөөс үзүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн ажлуудад баялаг бүтээгчдийг хамруулах,
- Дээрх чиглэлийн хүрээнд олон нийтэд мэдээлэл түгээх, өргөн хүрээнд зохион байгуулахад дэмжин ажиллах,
- 2022-2023 онд хэрэгжих Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөрт нягт хамтран ажиллах,
- Санамж бичигт тусгагдсан асуудлаар үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллана.
Мөн санамж бичигт гарын үсэг зурсны дараа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар”-ын үйл ажиллагаатай танилцлаа.