Б.ОТГОНБАТ: ӨНГӨРСӨН ХУГАЦААНД НИЙТ 4500 ГАРУЙ ОЮУТНЫГ ГАДНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖООР ХАНГАСАН БАЙНА

Баялаг бүтээгч” нэвтрүүлэг шинэ дугаартаа Дэлхийн боловсролыг Монголдоо уриатай “Глобал удирдагч их сургуулийн” үүсгэн байгуулагч, оюуны баялаг бүтээгч  Б.Отгонбатыг урьж оролцууллаа. Тэрээр  Харвардын их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн ба “Тагтан дээр” номны зохиолч билээ. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч доктор /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.

Б.Отгонбат нь одоогоор Глобал удирдагч их сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаагаас гадна Шинэ зууны удирдагч олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч, үндэсний маш том оюуны Баялаг бүтээгч юм.

Түүний хувийн амьралын хувьд эхнэр болон гурван хүүхдийн хамт амьдардаг гэнэ.

Анх Америкт 25 доллартай л хөл тавьж байсан бол одоо 4500 гаруй оюутануудыг гадаадад сурахад тусалж зөвхөн энэ ажлынхаа хүрээнд нийт 5 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Глобал удирдагч их сургуулийн үүсгэн байгуулагч Б.Отгонбат 1997 онд арван жилээ төгсөөд улсын англи хэлний олимпиадын аварга болсон байна. Тухайн үед олон газраас янз бүрийн дэвтэр номоор шагнаж урамшуулж байсан ч түүний туйлын хүсэл нь Америкт очиж суралцах байжээ.

Ингээд тэтгэлэг хөөцөлдөж эхэлсэн ба англи хэлний түвшин нь маш сайн байсан ч нийт 5 удаа хар тамга даруулсан гэнэ. Учир нь ар гэрийн хувьд гадаадад сурах боломжгүй айлын хүүхэд байна, очоод хар ажил хийж харлах магадлалтай буцаж ирэх баталгаа байхгүй гэдэг хариу өгч байжээ. Гэсэн ч шантрахгүйгээр дахин нэг удаа материалаа өгч сайхан мэдээ сонссон гэнэ.

Ийнхүү Америх явах мөрөөдөл нь биелсэн түүхтэй хэмээн ярьж байлаа

Америкт сурч, боловсрол эзэмшиж Монголдоо ирээд 2006 онд хамаатны эгчийнхээ нэг давхарын үйлчилгээ явуулах боломжтой хоёр өрөө байж хөлслөөд, нэг өрөөндөө өөрөө амьдарч, нөгөө өрөөндөө 3 компьютер тавиад нэг багш, нэг оюутантайгаар ажлын гараагаа эхэлж байжээ.

Анх глобал удирдагч тэтгэлэгт хөтөлбөр гэж эхэлсэн бол одоо Глобал удирдагч их сургууль болтол нь хөдөлмөрлөж үүгээр ч зогсохгүй Шинэ зууны удирдагч олон улсын их сургуулийг үүсгэн байгуулаад байна.

Тус сургууль одоогоор 2500 гаруй оюутантай, 6 салбар сургуультай, 25 хөтөлбөртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

-Анагаахын сургууль

-Бизнесийн сургууль

-Сувилахуйн сургууль

-Хүмүүнлэгийн ухааны сургууль

-Хууль зүйн сургууль

-Ахисан түвшний сургууль буюу мэргэжил дээшлүүлэх сургууль: Магистрын 6 хөтөлбөр, докторын 2 хөтөлбөртэй.

Оюутанууд маань дэлхийн оюутануудын боловсролын хэмжээнд зэрэгцэж очоод эргээд  Монголыг өөрчлөх ёстой гэдэг агуулгаараа би энэ салбартаа маш их дуртай.

Энэ цаг үед хэлгүй бол хөлгүй гэдэг шиг ямарваа нэгэн газарт ажиллах явцад хэл маш их чухал болсон. Манай сургуулийн төгсөж гадаад оронд боловсрол эзэмшээд ирсэн залуус багаар бодоход олон улсын байгууллагуудад ажиллаж хөдөлмөрөө өндрөөр үнэнүүлж яваа. Учир нь эх орноосоо өөр газар очоод бие дааж сураад, орчинд нь очоод хэлний мэдлэгээ маш сайн сайжруулсан байгаа учир аливаа зүйлийн нэг талаас нь бодох биш бүх талаас нь харж хайрцагнаас гарч сэтгэдэг чадварлаг боловсон хүчин болдог.

Бүтэн нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү

Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарын эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн Глобал удирдагч их сургуультай холбогдох утас: 99102956; 99092956
Глобал удирдагч их сургууль Page хаяг: https://www.facebook.com/GlobalLeadershipUniversity
Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075

Сэтгүүлч: О.Одонтунгалаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн