‘ЭРДЭНЭТ’ -ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан эсэхийг удахгүй тогтооно
Монголын зэс корпораци Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ростех компаниас төрийн мөнгөөр худалдаж авсан эсэх асуудлыг тун удахгүй тогтоохоор болжээ.Өөрөөр хэлбэл дээрх асуудлыг хэлэлцсэн Ч.Сайханбилэгийн ЗГ-ын хуралдааны протоколыг улсын нууцаас гаргахаар болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга өнөөдөр мэдэгдлээ.Мөн монголын зэс корпораци Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг сингапурын компанип зарах гэж байсан нь нотлогдсон байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан 480 орчим сая долларын эх үүсвэрийг хэрхэн босгосон тухай ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг ҮАБЗ-д танилцуулж нууцаас гаргахаар болжээ.Үүнээс өмнө ЗГХЭГ-ын дарга Оюун-эрдэнэ чухам ямар процесс өрнөсөн тухай мэдээлэл өглөө.Монголын зэс корпораци,эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын ростех компаниас худалдаж авахдаа Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байдаг.Харин энэ зээлийг худалдаа хөгжлийн банкинд төвлөрүүлэхэд монголбанкнаас вексэл бичиж зээл авсан,хөгжлийн банкнаас зээл авсан тухай мэдээлэл бий.Тэгвэл энэ таамаг үнэхээр үнэн эсэхийг баталгаажуулах ЗГ-ын хуралдааны протоколыг тун удахгүй ил болгохоор болжээ.
Мөн өнөөдөр эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголын зэс корпораци сингапурт бүртгэлтэй компанид зарах гэж байсан тухай одоогийн ЗГХЭГ-ын дарга гишүүн байхдаа нийтэд мэдээллэсэн.Тэр даруй монголын зэсийн гүйцэтгэх захирал пүрэвтүвшин залруулга хийж тийм зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн.Тэгвэл энэ мөн л үнэн болж таарсан болохыг УИХ-ын гишүүн аюурсайхан өнөөдөр мэдээллээ.
Өнөөдөр эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч гэсэн УИХ-ын шийдвэр гарсан боловч Эрдэнэт үйлдвэрт монголын зэсийн гүйцэтгэх эрх мэдэл хэвээр үргэлжилж байна.Хэрвээ тийм биш бол өнөөдөр 49 хувийг сингапурт зарахын тулд УИХ ЗГ-ын зөвшөөрөл хэрэгтэй байсан.Мөн 49 хувийг худалдаж авахдаа гаргасан санхүүгийн эх үүсвэр төрийн мөнгө байсан уу гэдэг нь ч тун удахгүй тодорхой болно.Ийнхүү эрдэнэт үйлдвэрийг тойрсон дуулиан дахин дэгдэх нь ойлгомжтой болж байна.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ