ЗГ-ын 7 санг татан буулгаж 3 санг нэгтгэнэ
ЗГ-ын тусгай сангуудад хийсан шалгалтын дүнг сангийн яамнаас ЗГ-т танилцуулж зарим сангуудыг татан буулгаж зээл олгодог 3 санг нэгтгэхээр болжээ.Тухайлбал тариалан эрхлэлтийг дэмжих санагас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.Мөн ЖДҮХС өнөөдөр сангийн яаманд 100 тэрбум төгрөгийн өртэй байгаа сангийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсны тод жишээ юм.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болжээ.Мөн зээл олгодог мал хамгаалах,ждүх,тариалан эрхлэлтийг дэмжих сангуудыг нэгтэн нэг удирдлагатай болгохоор өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэлээ.Жишээ нь боловсролын зээлийн сангаа 52 сая долларыг гадаадад суралцсан хүмүүст тэтгэлэг хэлбэрээр олгосны 32 сая доллар нь л эргэн төлөгдсөн байх жишээтэй.Мөн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 47 тэрбум төгрөгийг тендерийн хууль зөрчиж олгосон бол 72 тэрбум төгрөг хугацаа хэтэрсэн зээлд тооцогджээ.
Цаашид эдгээр сангуудын үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох зорилгоор сангуудаас гарсан зээлийг Монголбанкны зээлийн мэдээллийн санг бүртгэх шилэн дансны хуулийг хэрэгжүүлж 5 сая төгрөгнөөс дээшхи гүйлгээ бүрээ нийтэд ил тод тайлагнах зэрэг зохицуулалтуудыг хийх үүргийг ЗГ-ын зүгээс дээрх сангуудад өглөө.Харин хууль зөрчиж зээл олгосон зээл авсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ.
Нэг компани гурван сангаас зээл авсан асуудал ч бий. Мөн ЖДҮХС өөрөө сангийн яамнаас 100 тэрбум төгрөг авчихаад эргүүлж төлөөгүй байна. Хэрвээ энэ өрөө яаралтай төлөхгүй бол эргэн төлөлтөөс орж ирсэн орлого нь дээрх өрөнд суутгагдаж цаашлаад алданги тооцогдох хүртэл байдал хүрчээ.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ