‘Нарны хүүхдүүд’ гэр бүлийн хүүхдүүд язгуур урлагаар хичээллэж, тоглолтоороо санхүүжилтээ олдог

Нарны хүүхдүүд гэр бүл бол 2000 онд Английн хүүхдийн ивээх сангийн тусламжтайгаар байгуулагдсан 5 асрамжийн газрын 1 нь юм. Асрамжын газар гэхээсээ илүүтэй нэгэн гэр бүл болж чаджээ. Нарны хүүхдүүд гэр бүлийн тэргүүн Эрдэнэчулууныг хүүхдүүд дарга ээж хэмээн дуудна. Нарны хүүхдүүдийн ээж маань 2000 оноос хойш нийт 50 хүүхдийг энэ л өнөр гэр бүлээсээ өрх тусгаарлан гаргаж, ажил амьдралтай нь золгуулжээ. Харин одоо нэгэн дээвэр дор 40 хүүхэд төрсөн ах дүү мэт ижилдэн дасаж амьдарч байна. 

Нарны хүүхдүүд гэр бүлийн гишүүд амралтын өдрөөр хамгийн завгүй байдаг. Бага насны хүүхдүүд нь уран нугаралтаар хичээллэж, харин дунд ангийн ах эгч нар нь язгуур урлагийн төрлөөр хичээллэж намар болох тоглолтондоо бэлтгэж байна. Тэд жил бүрийн намар Япон улсад ардын урлагийн тоглолтоо толилуулж бүтэн жилийнхээ санхүүжилтийг босгодог байна. Мөн оёдлын цехдээ оёсон зүйлс, урландаа хийсэн бүтээлээ борлуулж урсгал зардлаа ч олчихдог. Мөн нарийн боовны цехдээ төрөл бүрийн нарийн боов хийж өөрсдийнхээ хэрэгцээг хангахаас гадна 2 ч цэцэрлэгт нийлүүлж, олсон орлогоороо амьдралын боломж тааруу цэцэрлэгийн насны 100  хүүхдийн асуудлыг шийддэг байна.  Энэ бүхнийг нарны хүүхдүүдэд гэр бүлийнхэн хийж, хүүхдүүдээ багаас нь амьдралын ухаанд сургаж байна.

Насанд хүрсэн хүүхдүүдээ ажлын байртай болгохын тулд зээл авч дэргэдээ авто угаалгын газрыг байгуулсан маш амжилттай ажиллаж байна. Угаалгын газрын орлого нарны хүүхдүүд гэр бүлийн санхүүжилтэнд зарцуулдагддаг тул Дарханчууд ч үйлчлүүлэх дуртай болжээ. Хуулиараа 18 нас хүрээд асрамжийн газрын хүүхдүүд өөрсдийн зам мөрийг хөөгөөд явдаг ч Нарны хүүхдүүд гэр бүлийн тэргүүн Эрдэнэчулуун бүх хүүхэдтэйгээ холбоотой байдаг. Энэ л гэр бүлээс Америк, Германд амьдарч байгаа урлагийн зам мөр хөөж байгаа хүүхдүүд ч байдаг бол хотод оюутан болсон ах эгч нар нь ч байнгын эргэх холбоотой байж дүү нартаа тус дэм болдог байна.  Нэг үгээр насан туршдаа нэгэн гэр бүлж чаддаг байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн