ХЭҮК: Цагдан хорих байранд хүн амиа алдсанд төр буруутай

Байнгын хяналт , хамгаалалттай цагдан хорих 461-р ангид хүн амиа алдсанд төр буруутай гэж ХЭҮК үзэж байна. Учир нь тус цагдан хорих байр нөхцлийн хувьд хүн амиа алдахгүй байх бүх нөхцлийг бүрдүүлсэн гэсэн юм. Гэсэн ч хууль хүчний байгууллагынхан дээр хариуцлага алдлаа гэж мэдэгдлээ.

АТГ-аас сэжигтнээр тооцон шүүхийн захирамжгүй өөрсдөө түр саатуулсан хуульч , шүүгч асан Бямбаа амиа алдсан хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Салхитын алт мөнгөний ордтой холбоотой хэрэгт авлига өгсөн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн саатуулсан тэрээр юуны учир амиа алдсаныг одоогоор эцэслэн тогтоогоогй байна. ЭНэ хэрэгтэй холбоотойгоор өөр нэг асуулт гарч ирээдбайгаа нь түүний үхэлд хэн буруутай вэ ? гэсэн асуулт . Тэгвэл ЭНэ асуултанд хүний эрхийн үндэсний комисс төр буруутай гэсэн хариулт өгч байна.

Урьд өмнө нь хүний эрхийн үндэсний комисст ирдэг нийт гомдлын 60 орчим хувь нь цагдан хорих байртай холбоотой гомдол байжээ. Гэтэл хууль шинэчлэгдэгсэний дараа энэ тоо буурсан үзүүлэлттэй гарч , энэ тал дээр алхам гарлаа гэж баярлаж байсан ч энэ удаагийн хэрэг ямар ч ахиц гараагүй харууллаа гэсэн юм. Цаашид хүний эрхийн үндэсний комисс хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авах чиглэлээр холбогдох газруудад нь хандана гэдгээ ч хэлсэн юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн