Нэг хүний аминд хүрсэн Салхитын мөнгөний ордын түүх юу вэ?

Нэг хүний аминд хүрсэн Салхитын мөнгөний ордын түүх юу вэ? Ямар учраас Салхитын ордын тусгай зөвшөөрлийн маргаанд Монголын хуулийнхан талцан оролцож, сая саяар хээл хахууль яригдав? Ордтой холбоотой мэдээллийг эргэн сануулъя.

Дундговь аймгийн Гурвансайхан суманд орших мөнгөний уурхай болох Зүүн болон Салхитын ордын лицензийг Ш. Мөнгөншагай гэх уяач залуу хүргэн дүү Г.Жаргалангийнхаа хамт “Жи-Пи-Эф” компанийг үүсгэн байгуулж, компанийхаа нэр дээр лицензийг шилжүүлж авч байжээ. 2012 онд БНХАУ-ын ” Си Си Эм экс ” компанид 800 мянган доллар буюу тухайн үеийн ханшаар хоёр тэрбум орчим төгрөгөөр уг ордын лицензийг компанийхаа хамт худалдсан байдаг. Гэтэл дөрвөн жил орчмын дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх удирдлага Хятадуудын хооронд маргаан гарч, Ван, Ян хэмээх хоёр тал болон хуваагдсан байна. ЭНэ талаар монгол улсын төрийн тэргүүн хүртэл ярьж байв.

Түүнчлэн өнгөрсөн оны 9-н сард АТГ-ынхан нэр бүхий иргэний гэрээс 1,3 сая ам .доллар илрүүлэн хураан авч битүүмжилж байсан . Тэгвэл энэ мөнгийг тус ордыг авахаар хоёр талд гарсан Ван , Ян хоёрын нэг нь хууль хүчнийхийг хахуульдах гэж байсан мөнгө гэж тухайн үедээ мэдэгдэж байсан. Гэсэн ч удалгүй салхитын ордын лицензийг эзэмшиж байсан БНХАУ-ын компани ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэнг зүйл заалтын зөрчсөн үндэслэлээр энэ ордыг гүйцэтгэх ажиллагаа явуулж төрийн мэдэлд авсан байдаг юм.

Энд дуулгахад хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа салхитын мөнгөний орд газрын хэрэгт  шинэ нөхцөл байдал үүсээд байгаа юм байна. Тодруулбал есөн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэсэн дүгнэлт гарчээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн