Талийгаачийн бэр Р.МӨНХЗУЛ: Миний ээж амиа хорлох хүн биш
Хорих 461-р ангид түр саатуулагдаж байсан шүүгч Бямбаа өнгөрөгч 22-23-ны шөнө амиа алдсан хэрэг гарлаа. Түүнийг АТГ Салхитын мөнгөний орд тойрсон хээл хахуулийн асуудлаар шалгаж байсан бөгөөд прокурорын зөвшөөрөлгүй 48 цаг хориод байсан байна. Гэвч тэрээр саатуулагдах эхний 48 цагийн хугацаа дуусч суллагдахаасаа хэдхэн минутын өмнө ийнхүү амиа алдсан байна.
АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг мэдээллийнхээ үеэр цагдан хорих 461-р ангид амиа алдсан гавъяат хуульч шүүгч Л.Бямбааг салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан авлига өгсөн байж болзошгүй сэжиглэн шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон байжээ. Түүнийг уяач мөнгөншагайн хамт нэг өдөр баривчлан хорьсон гэж АТГ мэдээлсэн юм. АТГ-ын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг цагдан хорих хугацаа нь дуусаагүй байсан гэлээ.Мөн одоогоор энэ хэрэгтэй холбоотой нэг ч хүн цагдан хориогүй гэх мэдээллийг өгсөн юм.
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Тус хорих ангийн камерын өрөөнд “Салхитын мөнгөний орд”-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан хуульч шүүгч Л.Бямбаа нь өөрийн өмсөж байсан хөхний даруулгаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байж.. Эндээс түүнийг яагаад амиа хорлох нөхцөл бүрдүүлэв , харуул нь хаана байсан , бусад сэжигтнүүд нь хаана байв зэрэг асуултууд гарч ирж байна. ЭНэ асуултанд ШШГЕГ-аас дараах хариултыг өгч байна.
Талийгаач амиа хорлох үедээ хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан гэх мэдээлэл байна Түүнчлэн хэргийн газраас амиа хорлохдоо хэрэглэсэн дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар бичсэн гурван гэрээслэл олдсон гэх мэдээлэл байна. Дээрх хэргийг одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, урьдчилсан хорих 461-р ангийн удирдлагууд хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ