Гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж эхэллээ

Гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилгээ үзүүлж эхэллээ. Өмнө нь гадны хөрөнгө оруулагчид манай улсын төрийн үйлчилгээг авах гэж ихээхэн хүндрэл чирэгдэлтэй нүүр тулдаг байсан. Харин нэг цэгийн үйлчилгээний төвтэй болсноор хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин, лавлагаа тодорхойлолт, визний зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, татварын зөвлөгөө мэдээллээс нэг дороос шууд авах боломжтой болж байна.

Өнөөдөр invest in mongolia center буюу гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв үүд хаалгаа нээлээ. Манай улсад гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ байдаггүйгээс тэд төрийн үйлчилгээг авах гэж төрийн байгууллага бүрийн хаалга татаж, ихээхэн хүндрэл чирэгдэлтэй нүүр тулдаг байсан. Харин өнөөдөр нээгдэж буй уг төвд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа,бүртгэл мэдээлэл эрхэлдэг  УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД-ийн ажилтнууд ажиллаж хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчны зөвлөгөө мэдээлэл, ХО-ын татварын блон татварын бус дэмжлэг, баталгааны зөвлөгөө, төрийн үйл ажиллагаатай холбоотой гомдол,хөрөнгө оруулагчдыг бүртгэх,баталгаажуулах,тайлан хүлээж авах, визний зөвшөөрөх олгох, сунгах, түр оршин суух зөвшөөрөл, нийгмийн даатгалын бүртгэл зэргийг хийх юм.

Манай улсад 9000 гаруй гадаадын хуулийн бүртгэлтэй байгаа бөгөөд жил ирэх бүр нэмэгдэж,  2018 онд л гэхэд 480 гаруй гадаадын санхүүжилттэй хуулийн этгээд нэмж  бүртгэгдсэн байна. Жилд 6 гаруй хувийн өсөлт үзүүлж байгаа манай улсын эдийн засгийг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж буй энэ үед нь төрийн үйлчилгээг нэг дороос олон улсын жишигт нийцсэн байдлаар олгож эхэлсэн нь монгол улсад бизнес эрхлэх орчин нөхцөлийг нэг шатаар ахиулсан ажил боллоо гэдгийг нээлтийн үеээр хэлж байлаа.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн