МАН-ын УЗ хотын даргад С.Амарсайханы нэрийг дэвшүүлэхээр боллоо
Хотын даргыг маргааш НИТХ дахин тодруулна. Харин өнөөдөр МАН-ын УЗ одоогийн НИТХ-ын дарга Амарсайханы нэрийг хотын даргын албан тушаалд дэвшүүлэх шийдвэр гаргалаа.
Өмнө нь МАН-ын Удирдах зөвлөл 1 удаа АМарсайханыг ХОтын даргад нэр дэвшүүлсэн ч заалнаас нэрээ дэвшүүлсэн Мөнхчулуун түүнийг 4 саналын илүүгээр ялсан. Харамсалтай нь намынхаа шийдвэрийн эсрэг зогсож өөрийн нэрийг дэвшүүлсэн түүнийг ерөнхий сайд хотын даргаар хүлээж аваагүй буцаасан. Тиймээс НИТХ маргааш хуралдаж 3 сар даргагүй яваа хотоо даргатай болгох ээлжит шийдвэрээ гаргах гэж байна. Мэдээж хамгийн түрүүнд МАН-ын УЗ хүнээ НИТХ-д илгээнэ. Өнөөдөр тус зөвлөл өмнө нь нэгэнт шийдвэрээ гаргасан тул Амарсайханыг дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна.
Намынхаа удирдлагын дэмжлэгийг Амарсайхан ийнхүү өрсөлдөгчгүйгээр авч гарч ирлээ. Гэхдээ түүнтэй урьдын адил зааланд Мөнхчулуун дахин өрсөлдөнө. Өмнө нь нэг удаа өрсөлдөөд Мөнхчулуун ялсан ч намаасаа хөөгдөж үлдсэн учир одоо түүнд алдах зүйл үгүй дахин нэрээ дэвшүүлэх нь нэр төрийн хэрэг гэж үзээд байгаа юм.
Энэ удаад хотын даргын өрсөлдөөнд нэр дэвшигчдийн хувьд өөрчлөгдсөн зүйл алга. Өмнө нь эдгээр нэр дэвшигчид буюу тэдний төлөөлж байгаа фракциудын өрсөлдөөнийг АН-ын бүлэг шийдвэрлэж МӨнхчулууны талд хүч нэмсэн. Энэ удаад ч шийдвэрлэх саналыг мөн л АН-ын бүлэг өгнө. Тэхээр хотын даргад хэн нэр дэвшихээс үл шалтгаалан ХҮрэлсүх болон энхболдын фракцийн аль нь хөшигний цаана саналыг хайрцаглаж чадсанаараа энэ өрсөлдөөнд ялах нь ойлгомжтой юм. Хүрэлсүхийн тал ялбал тэрээр намдаа нөлөөгөө улам лавшруулна. БАс өөрийн хүнийг томилсноор хотын ажлыг ч гацаахгүй шуурхай явуулна. Хэрвээ ЭНхболдын тал ялбал хотоо авч үлдэнэ. Гэхдээ хотын ажилд Засгаас төдийлөн дэмжлэг ирэхгүй. Эсрэгээрээ ялагдвал ЭНхболдын фракцад 2020 оны сонгуульдаа бэлдэх ажил л үлдэнээ.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ