Дархан-Уул аймаг хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр хийсэн ажлаараа улсдаа тэргүүлжээ

Дархан –уул аймгийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр хийсэн ажлаараа улсдаа тэргүүлсэн байна. Тухайлбал хүүхэд хөгжлийн ордонтой болж төрөл бүрийн сургалт дугуйлангаар дамжуулан хүүхдийн хөгжлийн асуудлыг онцгойлон анхааран ажиллаж байна.

Хүүхдийг хөгжүүлэх ажил аймаг орон нутагт орхигдоод байдаг бол Дархан-Уул аймагт хүүхдийн хөгжлийг бодитоор дэмжсэн нэг ажил нь Хүүхэд хөгжлийн ордонтой болсон явдал юм. Байгуулагдаад жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч 18 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж байна. Дуу, хөгжим, уран зураг, шатар, бүжиг, өсвөрийн сэтгүүлч гэсэн төрөл бүрийн дугуйланд нийт явж хичээлээс гадуур өөрсдийгөө хөгжүүлж байна.

Дархан уул аймгийн нийт хүн амын 33,8 хувийг  15-34 хүртэлх насны залуучууд эзлэж байна. Залуучуудын хөгжлийн төвөөрөө дамжуулан залуусын хүсэл сонирхолд нийцсэн олон клубууд ч үйл ажиллагаа явуулдаг байна. Залуусын хот гэж нэрлэгддэг Дархан хотын Хүүхэд, гэр бүл, залуучын хөгжлийн газар дэргэдээ гэрлэх ёслолын өргөөг байгуулсан байна. Тун удахгүй нээлтээ хийж шинэхэн хосуудаа хүлээн авахад бэлэн болно. Энэ мэтчилсэн хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн ажлуудаараа бусад аймгаа тэргүүлсэн байна.

21 аймаг 9 дүүргийн хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд Дархан –Уул аймагт хийгдсэн ажлуудтай танилцахын зэрэгцээ бусад аймгууд ч хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр хийсэн ажлуудынхаа сайн жишгийг танилцуулсан юм. Тухайлбал Дорнод аймаг сар бүрийн 11-нд залуусынхаа дуу хоолойг сонсдог бол Завхан аймагт 2021 он хүртэл үргэлжлэх хүүхэд хөгжлийн төсөл хэрэгжиж байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн