Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын рейтинг буурч, УИХ-ынх өсчээ
Улс төрийн рейтингийн судалгаагаар энэ сард ерөнхийлөгч болон ерөнхий сайдын рейтинг өмнөх саруудаас буурч,харин улсын их хурлын рейтинг өсөж байгаа нь ашиглагджээ. Түүнчлэн АН, МАН-ын рейтинг хамгийн бага түвшиндөө очсон байна.
МЕС судалгааны төвийн сар тутам гаргадаг улс төрийн рейтингийн 2-р сарын үзүүлэлтүүд гарчээ. Үүнээс онцолбол МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн рейтинг 2017 оны 9-р сард хамгийн өндөр түвшиндээ буюу 7,6 хувь байсан бол 2018 оны 9-р сард 5,2 хувь буюу хамгийн бага түвшиндээ хүрч байсан юм. Улмаар өнгөрсөн 1-р сард 6,2 хувь болж сэргэсэн ч энэ сард 5,7 хувь болж өмнөх сараас 0,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Харин улсын их хурлын рейтинг 2,6 хувь болж, өмнөх сараас 0,7 хувиар өсч байгаа нь ашиглагджээ. УИХ-ын рейтинг 2017 онд 4,6 хувь өсч байсан ч өнгөрсөн оны 11-р сард ЖДҮ-тэй холбоотой асуудлууд гарч ирэх үед 1,8 хувь болтлоо хамгийн доод түвшиндээ очсон. Харин одоо асуудал намжихтай зэрэгцэн өсч байгаа нь ашиглагдсан байна.
Харин ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтингийн хувьд өнгөрсөн сард ерөнхий сайдын суудалд очсоноосоо хойш хамгийн өндөр рейтингтэй буюу 5,6 хувьтай байсан. Энэ нь өмнөх 2 ерөнхий сайдынхаас 1 хувиар өндөр үзүүлэлт байсан юм. Гэвч энэ сард 4,9 хувь болж,өмнөх сарынхаас 0,7 хувиар буурсан байна. Үүнээс харвал ерөнхийлөгч,ерөнхий сайдыг дэмжих иргэд сонгогчдын хувь энэ сард өмнөх сарынхаас огцом буурсан үзүүлэлттэй байна. Харин улсын их хурлын үйл ажиллагааг дэмжих иргэдийн хувь 2 сар дараалан өсч байгаа нь ашиглагдсан байна.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ