Дундговт аймгийн Адаацаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг халаалтгүй өвлийг барж байна.

Дундговь аймгийн Адаацаг сумын сургууль,цэцэрлэг,эмнэлэг,соёлын төв халаалтгүй өвлийг туулж байна. Өмнө нь нам даралтаар халдаг байсан ч энэ өвлөөс халаалтын нэгдсэн системд холбосон. Гэтэл уг систем нь сумын бүх байгууллагуудын халаах хүчин чадалгүй байжээ.

Энэ өвөл Дундговь аймгийн Адаацаг сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг төсвийн байгууллагууд огт халаагүй өвөлжиж байна. Уг нь дээрх байгууллагууд тус тусдаа нам даралтын зуухаар халаалтын асуудлаа шийдэж байсан ч энэ жилээс нэгдсэн халаалтын системд холбожээ. Гэвч нэгдсэн халаалтын системд холбогдсоноор өрөөний температур 4-5 градусаас хэтрэхгүй байсаар хүмүүс ажиллах, сурч боловсрох боломж хязгаарлагджээ.

Уг нь нэгдсэн халаалтын системтэй болсноор зардал хэмнэж, халаалт сайжрах ёстойы ч байдал эсэргээрээ эргэжбайгууллагуудын халаалтын зардал 2-3 дахин нэмэгдэж, бүх галч нар нь ажилгүй болжээ. Тухайлбал, цэцрлэг сард 2 сая гаруй төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 5 сая орчим төгрөг халаалтын зардалд төлөх болжээ.

Энэ бүхний буруутан нь тус аймаг,сумын удирдлагууд гэж Адаацаг сумын иргэд үзэж байна. Тодруулбал нэгдсэн халаалтын системийн холболтын тендергүйгээр өөрсдийн компаниудаар хийлгэснээс уг систем нь ачаалал даахгүй чанаргүй болсон гэж хардаж байгаагаа хэлж байлаа. Тиймээс стандартын шаардлага хангахгүй, сумны төвийг халааж дийлэхгүйн дээр, төсвийн мөнгөнөөс авдаг татаасыг 2-3 дахин нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах боломжийг хаасан халаалтын нэгдсэн систем гэх энэ ажлаа эргэн харах, эсвэл хууль ёсны дагуу дахин барих шаардлагатай гэж нутгийн иргэд, оршин суугчид үзэж байна. Үгүй бол холбогох хууль шүүхийн байгуулалагад хандахаар төлөвлөснөө ч хэллээ. 

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн