‘БАТ СЕЖҮ’ компани ЖДҮХС-аас хоёр удаа зээл хүссэн ч авч чадаагүй

2019 оны ЖДҮХС-ийн сонгон шалгаруулалт эхлээгүй байна. Учир нь өмнөх онуудад мөрдөгдөж байсан ЖДҮХС-аас олгож байсан зээлийн хувиарлалт шударга бус байсан тул журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм байна. Тиймээс журам батлагдсаны дараа 2019 оны ЖДҮХС-аас төсөл сонгон шалгаруулалт эхэлнэ гэж салбар яамнаас мэдээллээ.

ЖДҮХС-ийн зээл шударга бус олгогддог нэг жишээ Бат Сежү компани. 2008 оноос 2 машинтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани одоо ажлын бээлийний зах зээлийн 10 хувийг  л хангадаг гэсэн юм. Бат Сежү компани өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-аас хоёр ч удаа зээл хүсээд авч чадаагүй учир гадны төслөөс 7-8 хувийн хүүтэй зээл авсан тухайгаа ярьж байна.

Тэгвэл ХХААХҮЯ-наас яг ийм бэрхшээлтэй , шударга бус байдалтай байнга нүүр тулдаг ЖДҮ –дэд ээлтэй байдлаар журмаа шинэчилж байгаа тухай ярьж байна. Мөн МҮХАТ-аас ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулалтын шинэчилсэн журамд санал оруулж байгаа юм байна.

Түүнчлэн  жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр ЕСБХбанкнаас манай улсад төсөл хэрэгжүүлж , зөвлөмж зөвлөгөө өгчээ. Тухайлбал ЖДҮ-ийн эрэлт хэрэгцээг судлах , санал асуулга зохион байгуулахад нь Монголын ХХААХҮЯ-нд туслалцаа үзүүлэх , ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар олон нийтийн ярилцлага зохион байгуулах , бизнесийн холбоодыг чадвахижуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн байна.  

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн