Хөрөнгө оруулалтын банкны тухай хэн юу хэлэв?

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ХУУЛЬ БҮТЭН ЖИЛ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА ХУУЛИАР НАРИЙН ЗОХИЦУУЛАХГҮЙ БОЛ ГАЗАР НУТГАА ХАРИЙНХАНД АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ-д өргөн бариад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гадны банкыг байгуулах нь санхүүгийн секторыг хөгжүүлэх цаашлаад томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлэх давуу талтай. Гэвч хөрөнгө оруулалтын банкны барьцаанд газар нутгаа ч алдаж болох эрсдэл байгааг мэргэжилтнүүд зөвлөлөлөө.

Өндөр хөгжилтэй дэлхийн улс орнууд банкны сектороо 2 хуваасан байдаг.Дотоодын арилжааны банкууд нь хэрэглээний зээлийг түлхүү олгодог бол нөгөө хэсэг нь хөрөнгө оруулалтын банк нэрийн дор тухайн улс орны томоохон төслүүдийг санхүүжүүлж ажлын байрыг бий болгох бүтээн байгуулалтыг дэмжихэд хөрөнгө оруулалт хийдэг.Манай улс ч мөн энэ жишгээр хөрөнгө оруулалтын банк байгуулахаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан. Ирэх хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Гэхдээ хөрөнгө оруулалтын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд манайх шиг жижиг эдийн засагтай улсын хувьд болгоомжлох асуудлууд цөөнгүй бий. Хөрөнгө оруулалт банк байгуулагдана гэдэг нь гадны банк орж ирнэ гэсэн үг. Энэ тохиолдолд томоохон аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшлийн уул уурхайн лицензээ барьцаанд тавьж зээл авахыг үгүйсгэхгүй. Хэрвээ зээлээ төлж чадахгүйд хүрвэл МУ-ын газар нутаг харийн мэдэлд очих эрсдэлтэй. Иймээс эрсдлүүдээ тооцож хуулинд нарийн зохицуулалт тусгах шаардлагатай юм.

Гадааны хөрөнгө оруулалтын банк нь хадгаламж татахгүй хэрэглээний зээл олгохгүй. Зөвхөн мега төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Хэрвээ хуулийн нарийн зохицуулалттай бол дотоодын банкууд нь зөвхөн хэрэглээний зээлээ олгоод явбал хүү буурах боломж бий болохыг үгүйсгэхгүй ээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн