С.Амарсайханыг хотын даргад дахин нэр дэвшүүлнэ
Нийслэлийн засаг даргыг энэ сарын 26-ны өдөр тодруулна.Одоогоор Амарсайхан Мөнхчулуун Батбаясгалан гэсэн 3 хүний нэр яригдаж байгаа ч МАН-ын удирдах зөвлөлөөс амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлсэн учраас энэ шийдвэр өөрчлөгдөхгүй юм байна.Иймээс амарсайхан мөнхчулуун нар хотын даргын төлөө өрсөлдөхөөр болж байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын даргыг сонгох НИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг өнөөдөр тогтоолоо.Ирэх 7 хоногийн мягмар гаригт хотын даргыг сонгох санал хураалт явагдана.МАН-ын удирдах зөвлөл НИТХ-ын дарга амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлсэн ч төлөөлөгчдийн олонхийн саналыг авч чадаагүй.Харин түүний оронд НИТХ-ын төлөөлөгч мөнхчулуун заалнаас нэр дэвшиж хотын даргаар сонгогдсон ч ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзсан.Одоо ерөнхий сайдад дахин ийм эрх байхгүй.Иймээс энэ сарын 26-ны өдөр болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хотын дарга тодорно.Харин МАН-ын удирдах зөвлөлийн өмнө гаргасан шийдвэр өөрлөгдөхгүй юм байна.
Хотын даргад дахин нэр дэвшинэ гэдгээ Мөнхчулуун мэдэгдсэн.Харин МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэр өмнө нь гарсан.Дахин өөрчлөгдөхгүй учраас Амарсайхан нэр дэвших нь тодорхой.Одоо хотын даргын үүргийг түр орлож байгаа Батбаясгаланг хотын даргад зүтгүүлэхээр МАН удирдах түвшиндөө тохирсон гэх боловч энэ асуудал баталгаатай биш.Батбаясгалан ч гэсэн өөрөө дургүй биш байгаагаа өчигдөр хэлсэн.Эндээс үзвэл Мөнхчулуунтай Амарсайхан батбаясгалан 2-ын аль нэг нь өрсөлдөхөөр болж байна.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ