Гадаад паспорт, цахим үнэмлэхийг онлайнаар захиалдаг болно
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 220 сум шилэн кабелд холбогдсон байна. Үүнээс 69 сум нь бүртгэлийн сүлжээнд холбогдсон байдаг. Ингэснээр орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг авах гэж 2-250 км явах шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд гадаад паспорт иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг болох юм байна.
Өмнө нь орон нутаг тэр дундаа сумын иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд 2-290 километр зам туулж, 2-19 цаг зарцуулж, 10-250 мянган төгрөгийн зардал гаргаж,аймгийн төвийг зорьдог байжээ.Харин УБЕГ-аас хийж байгаа орон нутгийн төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд Монгол орны 220 сум бүгд бүртгэлийн сүлжээнд холбогдож, иргэд сумаасаа бүртгэлийн 15 төрлийн бүртгэлийн үйлчилгээ авах юм байна.УБЕГ дээрх ажлыг АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Мөн энэ үеэр УБЕГ-аас төрийн үйлчилгээг цахимжуулж, хүлээгдэл чирэгдлийг багасгах үүднээс гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг болгох ажлын 3-р сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж эхлэх тухай мэдээлэл өглөө. Түүнчлэн гадаад паспортыг дуусах хугацаанаас 1 сарын өмнө сануулах мессеж илгээдэг болно гэсэн юм.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ