Тусгай сангаас авсан хугацаа хэтрүүлсэн 130 турбумын зээлийн үлдэгдэл байна

ЗГ-ын 29 тусгай санд хийсэн шалгалтын дүнг сангийн сайд өнөөдөр ЗГ-ын хуралдаанд танилцууллаа. Албан тушаалтнууд мэдээлэлд ойр гэдгээр халхавчлан зээл олгодог ЗГ-ын гурван тусгай сангаас зээл авсан зөрчил илэрсэн байна.Шалгалтын дүнг нэгтгэж ирэх 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар дахин хэлэлцээд хэн гэдэг албан тушаалтан хэдэн төгрөгийн зээлийг албан тушаалаараа нөлөөлж авсан гэдгийг олон нийтэд ил болгох юм байна. Сангийн яамнаас ЗГ-ын 29 тусгай санд шалгалт хийж дууссан байна.Үүнээс зээл олгодог гурван тусгай сангуудаас нилээдгүй зөрчил илэрчээ.Мал хамгаалах сан тариалан эрхлэлтийг дэмжих ЖДҮХС-сангаас зэрэг зээл авсан ААН-үүд бий.Энэ компаниуд нь чухам хэний эзэмшилд байдаг вэ гэдгийг хэвлэлийнхэн ирэх 7 хоногт зээлийн мэдээллийг ил болгосны дараа харж болно гэдгийг сангийн сайд онцоллоо.Өнөөдрийн байдлаар 319 ААН дээрх гурван сангийн хоёроос нь зээл авсан тохиолдол хүртэл гарчээ.

Дээрх гурван сангаас зээл авсан аж ахуй нэгжүүдлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд огт бүртгэлгүй явж ирсэн нь хардлага дагуулж байна.Мөн зарим сангуудыг татан буулгах саналыг ч сангийн яам ЗГ-т танилцуулжээ.Иймээс ирэх 7 хоногт ЗГ-ын 29 тусгай сангийн хэдийг нь татан буулгах,хэн гэдэг улс төрч улс төрд нөлөө бүхий этгээд аль сангаас хэдэн төгрөгийн зээл авсан зээлээ эргэн төлсөн үү,зээл авахад албаны эрх мэдлээ ашигласан байсан уу зэрэг мэдээллүүд тодорхой болно.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн