Зөвшөөрөлгүй аппликейшн ашиглаж такси дуудлагын үйлчилгээ эрхлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

Нийслэлийн тээврийн газарт бүртгэлтэй, зөвшөөрөлтэй 10 такси үйлчилгээний компани байдаг. Зөвшөөрөл авалгүй  такси дуудлагын аппликэйшн ашиглаж иргэдэд үйлчилж байгаа жолооч болон дуудлагын төвүүдийг цэгцлэх хяналт шалгалтын арга хэмжээг холбогдох газрууд нь зохион байгуулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний нэг төрөл такси дуудлагын үйлчилгээ байдаг. Нийслэл хотод мөрдөгдөж байгаа дүрэм журам стандартын дагуу такси үйлчилгээ эрхлэж иргэдэд үйлчлэх ёстой атал дурын апликэйшн утсандаа татаад такси үйлчилгээ явуулах зөрчлүүд ихээхэн гарах болсон байна. Мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, буруу талдаа хүрдтэй тэр дундаа 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлтэй жолоочийг такси үйлчилгээнд явахыг хориглодог. Энэ стандартыг зөрчин машинтай, жолооны үнэмлэхтэй л такси үйлчилгээнд явж болно гэсэн ойлголттой хувь хүн болон зөвшөөрөл авалгүй энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байна.

Тухайлбал Максим Аппликэйшн нь жолооны үнэмлэхтэй машинтай бол хүн бүнийг бүртгэж, мэдээллээр ханган үйлчилгээнд гаргахдаа тодорхой төлбөр хураамж авдаг байна. гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авч үйл ажиллагаа явуулах ёстой атал дур мэдэн үйл ажиллагааа явуулсаныг тогтоосон байна.

Нийтийн тээврийн газар, ШӨХТГ, МХЕГ, такси эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтран явуулсан хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсаны үндсэн дээрзөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан хэд хэдэн газарт хариуцлага тооцсон байна. Зөвшөөрөлгүй таксинд сууж үйлчлүүлэх нь өөрийгөө эрсдэлд оруулах нэг алхам болохыг ч мэргэжлийн байгууллагынхан онцоллоо. Харин жолоочид такси үйлчилгээ эрхлэх хүсэлтэй бол зөвшөөрөл авсан байгууллагад хандах хэрэгтэй юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн