Төсвийн хөрөнгөөр худалдан авсан бараа ажил үйлчилгээний 3 хувь нь л дотоодын үйлдвэрлэлийнх
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГ-аас УИХ-д өргөн барьсан. 2017 онд төсвийн хөрөнгөөр 1,4 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн ч үүний дөнгөж 3,3 хувийг л дотоодоос худалдан авчээ. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодит дэмжлэгийг дээрх хуулинд багтааж өгөхийг үйлдвэрлэгчид хүсэж байна.
Тендерийн тухай хуулийг ЗГ-с уих-д өргөн барьсантай холбогдуулан хуулийн төсөлд төрийн хувийн хэвшлийнхний саналыг тусгах зорилгоор хуулийн төслийн хэлэлцүүлэгийг өнөөдөр төрийн ордонд зохион байгууллаа.Хуулийн гол өөрчлөлт нь тендерийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх хамгийн гол нь төр худалдан авалт хийхдээ импортын бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээнээс аль болох татгалзах гол концевцийг хуульд тусгахыг зорьж байгаагаа ажлын гишүүн онцолж байна.
2015 онд хамгийн сүүлд тендерийн хуульд өөрчлөлт орсон байна.Энэ өөрчлөлтөөр 12 төрлийн 100 гаруй нэр төрлийн бараа ажил үйлчилгээг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар зохицуулсан.Гэвч өнөөдөр хуулийн энэ заалт хэрэгжихгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.2014 онд төр нийтдээ 1,4 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийхэд дөнгөж 3,3 хувийг нь дотоодын бараа ажил үйлчилгээг худалдан авахад зарцуулжээ.
2019 Оныг ЗГ дотоодын худалдан авалтыг дэмжих жил болгон зарласан.Тэгвэл УИХ дотоодын худалдан авалтыг бодитоор дэмжихэд чиглэсэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг яаралтай батлах ёстойг үйлдвэрлэгчид зөвлөж байна.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ