МАН-с хөөгдсөн С.Мөнхчулуунд буцах зам үлдсэнгүй
МАН-ын гишүүнээс хасагдсан НИТХ-ын тэргүүлэгч мөнхчулуун хотын даргад дахин бие даан өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.Тэрээр намын хяналтын хорооны гаргасан шийдвэр шударга бус гэдгийг онцолоод намын удирдлагуудад гомдол гаргахаар болжээ. Өчигдөр МАН-ын хяналтын хорооноос гаргасан шийдвэртэй холбогдуулж НИТХ-ын тэргүүлэгч мөнхчулуун тайлбар хийлээ.Тэрээр намын гишүүнээс хассан явдал нь шударга бус шийдвэр хэмээн мэдэгдсиймаа.Тэрээр удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаагүй.Өөрөөр хэлбэл хотын даргад МАН-ын удирдах зөвлөлөөс Амарсайханыг нэр дэвшүүлсэн байтал Мөнхчулуун заалнаас нэр дэвшиж олонхийн санал авсан нь намын бодлогыг зөрсөн үйлдэл гэж МАН-ын хяналтын хороо мөнхчулууныг намаас хассан. Тэгвэл энэ асуудлаар намын удирдах зөвлөлд хандахаар болжээ.
МАН-ын дүрэмд зааснаар гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд эргэн гишүүнчлэлээ сэргээх боломжтой байдаг гэнэ.Иймээс өөрөө хүсвэл зөрчлөө арилгаж эргэн намын гишүүнчлэлээ сэргээх нь тухайн хувь хүний асуудал болж байна.Мөн ерөнхий сайдын зүгээс НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал авч хотын даргад сонгодсон мөнхчулууныг батламжлахаас татгалзсан.Тэгвэл энэ шийдвэрт ямар бодолтой байгааг нь мөнхчулуунаас тодрууллаа.
Ийнхүү МАН-ын гишүүнээс хасагдсан НИТХ-ын тэргүүлэгч мөнхчулуун хотын даргад бие даан өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн юмаа.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ