У.Хүрэлсүхтэй тэрсэлдсэн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-аас хөөлөө

МАН-ын хяналтын хороо хуралдаж НИТХ-ын тэргүүлэгч мөнхчулуун төлөөлөгч Сандуй нарыг ман-аас хасах шийдвэрийг гаргажээ.Учир нь тэднийг намын дүрмийг зөрчсөн гэж үзэн сахилгын шийтгэл ноогдуулж ийм шийдвэр гаргасан байна.Ингэснээр Мөнхчулуун дахин хотын даргад өрсөлдөх боломжгүй болжээ.

Ман-ын хяналтын хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.Үүнд намын зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна.Тухайлбал МАН-ын гишүүн Сандуйг намын гишүүнээс гарсанд тооцсон.Үндэсллэл нь намын эв нэгдлийг хангаж ажиллагаагүй,намын нэр хүндийг гутаасан, намын нэр дээрээс улс төрийн албан тушаалд очсон боловч хувийн ашиг сонирхолын нөлөөнд автсан.Харин мөнхчулууныг намын эрх ашиг албаны шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй удирдах зөвлөл болон намын эрх бүхий дээд байгууллагын шийдвэрийг зөрчсөн учраас ийнхүү намын гишүүнээс гарсанд тооцсон байна.Мөнхчулууны хувьд хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлж олонхийн санал авсан нь намын дүрмийг зөрчсөн үндэслэл болсон.

Сандуй мөнхчулуун нарын хувьд өнөөдрөөс эхлэн намын харъяалалгүй боллоо.Ингэснээр Хотын даргад Мөнхчулуун дахин МАН-ын нэр дээрээс нэр дэвших эрхгүй болж байна.Ийнхүү хяналтын хороо мэдээлэл хийсний дараа НИТХ-ын тэргүүлэгч мөнхчулуун МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордны нэг давхарт хяналтын хорооноос гарсан шийдвэртэй холбогдуулан тайлбар хийхээр цаг зарласан ч намын гишүүн биш болсон түүнийг намын байранд байлгүйх гэдэг шийдвэрийг хуулийн МАН-ын хуулийн хэлтсээс гаргаснаар хэвлэлийнхнийг МАН-ын байрнаас гаргасан юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн