ЭХЭМҮТ-ийн хяналтанд байсан 20 хүүхдийн хавдар өвчин бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Хавдар өвчнөө бүрэн эдгээсэн 20 хүүхэд ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг , хавдар судлалын тасгийн хяналтаас гарчээ. Иймд тус тасгийнхан бусад эцэг эхчүүд болон хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх үүднээс эдгэрсэн хүүхдүүдэд эрэлхэг баатар гэх медаль өгч , урамшуулжээ.

ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг , хавдар судлалын тасгийн тухайд 35 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 32 хүүхэд эмчлүүлж байгаа гэсэн. Мөн тус тасаг нь хөнгөвчлөх эмчилгээний тасагтай бөгөөд тасагт нь өнөөдрийн байдлаар 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа тухай ярьсан. Хавдар өвчний тухайд тэр дундаа хүүхдийн хавдар дор хаяж 3 жил эмнэлгийн хяналтанд , гам барьж бүрэн эдгэрдэг гэсэн юм. Хавдар өвчин гэж оношлогдсон хүүхдүүдийн тухайд 50 орчим хувь нь цусны хавдар байдгаас гадна хүүхдэд тохиолддог хавдар том хүнд тохиолдох  магадлал бага байдаг байна.

Биднийг очих үед эдгэрээд эмнэлгээс гарсан өөр шалтгаанаар ирсэн 17 настай хүүхэд , хавдрын эс нь тэглэгдсэн хүүхэд ч гэсэн байсан юм. Тэдний хувьд анх оношоо мэдээд шоконд орж , сэтгэл санаа нь хямарч байсан ч 20 хүүхэд хавдраа эмчлээд эмнэлгийн хяналтаас гарч байгааг сонсоод урам авч байгаа тухайгаа ярилаа.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн