Нийтийн хоолны үйлчилгээний салбарт хяналт шалгалт шаардлагатай

Дотоодын ч биш гадны нэр хүндтэй томоохон сүлжээ хоолны газрын хордлогоос болж 240 гаруй хүн өвчлөөд байна. НМХГ –аас энэ олон хүн яг юунаас болж өвдөв гэдгийг барин тавин баттай хариулж чадаагүй , шинжилгээ хийж дуусаагүй байна гэх бөөрөнхий хариулт өгсөнийг өчигдөр бид мэдээлсэн. Эндээс бизнесийн байгууллагын эрх ашиг , олон хүний ажлын байр гэхээсээ илүү олон хүний эрүүл мэнд яригдаж байгаа учраас бид манай улсын нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч ААН , албан байгууллагууд ямар журам стандарт мөрддөг болох, НМХГ-ын байцаагч нар нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч ААН, албан байгууллагад шалгалт хийхдээ юуг нь шалгадаг талаар тодрууллаа.

НМХГ-аас нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч ААН , албан байгууллагуудад тавьдаг шаардлага нь олон улсын стандартын дагуу байдаг , энэ хүрээндээ ч шалгалтаа хийдэг тухайгаа ярьж байна. Тэгвэл өдөр тутам нийтийн хоолны газраар үйлчлүүлдэг иргэд ямар үнэлгээ өгч байгааг тандлаа .

НМХГ, иргэд хоёр харилцан адилгүй зүйл ярьж байна. НМХГ-ын тухайд уг нь өөрсдийн тавьдаг шаардлага стандартаа мөрдүүлэхийн тулд хяналт шалгалт хийдэг ч нэг дүүрэгт 2 байцаагч л ажилладаг болохоор тэр бүр байнгын хяналт тавиад байж чаддаггүй тухай учирлаж байсан. Гэхдээ нөхцөл байдал ийм байлаа нийтийн хоолыг анхаарахгүй орхиж болохгүй , хяналт шалгалтаа байнга хийж байх ёстой гэдгийг харуулсан нийтийн хамарсан хоолны хордлого KFC-ийн хордлого та бидэнд бодитоор харууллаа.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн