С.Мөнхчулуун : Би дахин хотын даргад нэрээ дэвшүүлнэ

Нэгэнт Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзсан ч түүнд дахин нэг хуулийн боломж үлдэж байгаа. Гэвч С.Мөнхчулууныг дахин нэрээ дэвшүүлбэл МАН-аас хасах арга хэмжээ авна гэх эх  мэдээлэл цахим сүлжээгээр тарж эхлээд байнаа. Харин мөнхчулууны хувьд өөрийг нь намаас хөөх гэж байгааг үгүйсгээд өөрт нь үзүүлсэн олны итгэлийг бодоод дахин нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэрээр өөрийгөө заалнаас нэрээ дэвшүүлсэн нь хууль бус хоёр дах удаагаа нэрийг нь явуулахад ерөнхий сайд батламжлах үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа ч үндсэн хуулинд     ерөнхий сайд хотын даргыг батламжлах биш томилох үүрэгтэй байдаг гэж заасан байдаг байна. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахад НИТХ-ын төлөөлөгчид ерөнхий сайдаас давсан эрх мэдэлтэй мэт үйлдлүүд гаргаж байна гэж хөндлөнгийн судлаач хэллээ.


Энд сонирхуулахад НИТХ-аас хотын даргын нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээхэд татгалзсан хариу өгсөн бол түүнээс хойш 15 хоногийн дотор НИТХ хуралдаж нэр дэвшигчийг дахин тодруулдаг хуультай. ЭНэдагуу ирэх  сарын 1-ний өдөр гэхэд Нийслэлийн засаг даргын нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлсэн байх ёстой.  Харин өмнө нь буцаагдсан нэр дэвшигч дахин нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байдаг. Энэ сарын 22-нд НИТХ хуралдахаар товлоод байгаа. Гэхдээ хэлэлцэх асуудлыг дараалалд засаг даргын асуудал одоогоор байхгүй байгаа юм байна.

Мөнхчулууны хувьд өөрийг нь байлцуулж байж хуралдах хөөх асуудал ярих ёстой гэж ярьж байсан  ч хамгийн сүүлд авсан албаны эх сурвалжийн мэдээллээр 60 тэрбумын схемийг боловсруулсан Ц.Сандуй болон УЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэн хотын даргад горилогч С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэхээр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. МАН-ын шинэчилсэн дүрмийн 6.3 заалтыг үндэслэн тус шийдвэрийг гаргажээ.Бид мэдээллийг эргэн сурвалжилж хүргэнээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн