Сагсан бөмбөгийн хоёр холбоо нэгдэж ерөнхий сайд, БСШУС-ын сайд нарыг хуулиа биелүүлэхийг шаардлаа

Удаан хугацаанд маргаантай явсан сагсан бөмбөгийн 2 холбоо нэгдэж байгаа тухайгаа өнөөдөр зарлалаа. Тэд нэгдэн “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нарыг  Монгол Улсын хуулийг биелүүл” гэсэн уриалга гаргаж байгаа юм.

60 гаруй жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо зургаан жилийн өмнөөс хоёр хуваагдаж, маргаан дэгдсэнээр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаж дээд лигийн тэмцээнүүдийг зохион байгуулах болсон. Энэ хугацаанд уг асуудал шүүхийн шатанд шалгагдаж байжээ. Өнөөдөр тус хоёр холбоо нэгдэж буй талаараа мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга өмнөх холбооны удирдлагууд 300 сая төгрөг угаасан гэдгийг баримттай дэлгэн харуулав. Тодруулбал, “Өмнөх холбооны удирдлагууд МСБХ болон тамга тэмдгийг хоёр байгаа мэт харагдуулж ирсэн нь хулгайгаа нуух арга. Тодруулбал Олимпын хороотой 80,000 ам.долларын төсөл хэрэгжүүлж, “Тамхи татдаггүй залуус” хөтөлбөрөөр 20,000 ам.доллар, Биеийн тамир спортын газраас 300 орчим сая төгрөгийн мөнгө угаах гэмт хэрэг хийсэн. Үүндээ сагсан бөмбөгт авьяастай мянга, мянган тамирчныг ашигласан” гэлээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн