Д.Ууганбаяр : АНУ-ын сансар судлалын газраас авсан зургаар Улаанбаатар хот дундуураа хуваагдсан байсан

АНУ-ын сансар судлалын НАСА-гаас авсан улаанбаатарын зурагт улаанбаатар хотын нутаг дэвсгэр голоороо цуурсан харагджээ. Энэ болон бусад чичирхийллийн нөлөөллөөс үүдэн ОБЕГ , НЗДТГ-тай хамтран газар хөдлөлтийн гамшгийн эсрэг бүх нийтийн сургуулилтыг хийхээр бэлдэж байна.

ИРЭХ 4 САРД  УЛС ОРОН ДАЯАРАА ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД БЭЛЭН ЭСЭХЭЭ ШАЛГАНА

Хамгийн сүүлд өчигдөрхөн архангай аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бол сар шинийн өмнөхөн нийслэлд богд уул орчимд хүнд мэдрэгдэхээр чичирхийлэл мэдрэгдсэн байдаг. Монгол улсын хувьд тэр дундаа нийслэл улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд байдаг ч 1990 оноос хойш гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг нийслэлчүүд зохион байгуулаагүй байна. Гэтэл хамгийн сүүлд сансараас авсан зурагт Улаанбаатар хот дундуур 50 км урттай хагарал байна.

Хагарал  үүссэн асуудал дэр нэмээд сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил эрс  нэмэгдэж байгаа. Тэр утгаараа сургуулилалт нийслэл хотыг бүхэлд нь хамарсан томоохон сургалт бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулна гэлээ.

Бүх нийтийн сургуулилт хийх  дөрөвдүгээр сарын 25-27-ны өдөр Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тул тус бүрдээ ажлаа зохион байгуулахыг хүсэж байна. Учир нь хагарлын шинж тэмдэг илэрч байгаа учраас бид үргэлж бэлэн байдалд байх хэрэгтэй. Улаанбаатарт буулгаад дахин барих барилга олон бий. Тэр утгаараа барилгын норм стандартад өөрчлөлт орсон байгаа тухай мөн хотын орлогч хэлсэн юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн