Сурах бичгийг түрээсийн журмаар олгохоор судалж байна

Саяханыг хүртэл 38 хүүхэдтэй ангид нэг хичээлийн 2-хон сурах бичиг байсан. Цаашид сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүүхэд бүрийг сурах бичигтэй болгоход 40 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог салбарын яам гаргажээ.Цаашдаа эмзэг бүлгийн хүүхдүүдэд сурах бичгийг төрөөс үнэгүй олгох амьдралын боломжтой хүүхдүүдэд түрээсийн зарчмаар олгох бодлого баримтлахаар төлөвлөж байгаагаа боловсролын сайд мэдэгдлээ. УИХ-ын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагналаа. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 11 удаа хуралдаж нэмэлт өөрчлөлт оруулах 3 хууль батлуулжээ. Түүнчлэн ХНХ ЭМ-ийн сайдын мэдээдлийг тус тус сонсож ЗГ-т чиглэл өгчээ.Тайлант хугацаанд хийсэн ажлаа танилцуулсаны дараа НББСШУ-ны БХ-ны дарга баатарбилэг сэтгүүлчдийн асуултанд хариулсан.Тэрээр сар шинийн боловсролын сайдаар томилогдсон юм.Иймд түүнээс салбар хариуцсан сайдын хувиар ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж байгаа талаар тодруулсан юмаа.

Түүнчлэн тайлангын хурлын үеэр БСШУС-ын сайдаар ажиллаж байгаа Баатарбилэг гишүүн өмнө нь ажиллаж байсан цогзолмаа гишүүн хамт байсан учраас яамны ТНБД-тай холбоотой асуудлыг тодрууллаа.Цогзолмаа гишүүний хувьд ТНБД-тайгаа хамтран ажиллаж чадаагүй гэдгээ өмнө нь ажлаа өгөхдөө мэдэгдэж байсан.
Төрийн албаны тухай 2019 оны 1 сарын 1-ны өдрөөс шинээр хэрэгжиж эхэлсэн.Энэ хуулийн дагуу 16 жил төрийн албанд ажилласан хүн ТНБД-р ажиллах ёстой.Харин БСШУСЯ-ны ТНБД-ийн хувьд энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө томилогдсон болохоор энэ шаардлагыг хангасан байх ёсгүй гэнэ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн