Татварын багц хууль 2020 оны 1 сараас хэрэгжинэ
ШИНЭ ХУУЛИАР 50 САЯ ТӨГРӨГНӨӨС ДООШ ОРЛОГОТОЙ ААН 1 ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ
Татварын багц хуулийг танилцуулах хэлэлцүүлэгийг өнөөдөр төрийн ордонд зохион байгууллаа.Энэ хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчдөд ирдэг төрийн дарамтыг багасгаж,ингэснээр татварын бааз суурийг өргөжүүлэх боломж нээгдэх юм байна. Татварын багц хуулийг боловсруулах хүрээнд өнгөрсөн оны 2 сараас эхлэн сангийн яам улс орон даяар 39 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ.Татварын багц хуулийн гол зорилго нь татварын орчныг ОУ-ын жишигт нийцүүлэх татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах татвараас зайлсхийдэг шударга бус татвар төлөгчидтэй хариуцлага тооцох,хуулийн дагуу татвараа төлдөг бизнес эрхлэгчдээ төр дэмжин ажиллахад чиглэж байгаа.Тухайлбал 50 сая төгрөгнөөс доош орлоготой ААН жилд 1 удаа тайлан гаргаж 1 хувийн татвар төлдөг байх боломжийг шинэ хуулиар олгох юм.
Татварын багц хуулийг боловсруулах явцад үйлдвэрчны байгууллага болон бизнес эрхлэгчид өөрсдийн саналаа хүргүүлсэн байна.Тухайлбал үйлдвэрчний байгууллагын зүгээс татварын шударга бус тогтолцоог халах саналыг гаргасан байна.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ